Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Архангай аймгийн Онцгой байдлын газар “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнагдлаа

183597694_286846289651492_5594116893878707264_n.jpg

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Архангай аймгийн Онцгой байдлын газар нь 21 аймгаас анх удаа “Цэргийн гавъяаны одон”-оор шагнууллаа.

Архангай аймгийн Онцгой байдлын газар нь Засгийн газрын 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор тус тусдаа өөр үүрэгтэй байсан 50 жилийн түүхтэй Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Иргэний хамгаалалтын газрын харьяанд төвийн бүсийн 7 аймгийн дунд үйл ажиллагаа явуулж байсан 45 жилийн түүхтэй Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба, аврах отряд, Төвшрүүлэх сум дахь Улсын нөөцийн салбарыг нэгтгэн, Гамшгаас хамгаалах штаб нэртэй анх байгуулагдсан түүхтэй.

Түүнчлэн 2005 онд Онцгой байдлын хэлтэс, 2013 онд Онцгой байдлын газар болон өргөжиж, Эрдэнэбулган сум дахь Гал түймэр унтраах аврах 51 дүгээр анги, Эрэн хайх, аврах салбар, Төвшрүүлэх сум дахь Улсын нөөцийн салбар гэсэн бүтэцтэйгээр аймгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг явуулж байна.

Байгуулагдсан цагаасаасаа аймгийн хэмжээнд тохиолдсон 1154 удаагийн гамшиг, ослын голомтод ажиллаж, 2650 хүний амь нас, 194 барилга байгууламж, 124.1 тэр бум төгрөгийн өмч хөрөнгө, 45.8 мянган га ой мод, байгалийн баялгийг гамшгийн аюулаас авран хамгаалжээ гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10