Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Орчин цагийн зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойн баярын хурал боллоо

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойн энэ өдөр Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр давхар тохиолоо. “Монгол цэргийн өдөр”-өөр буюу 3 дугаар сарын 18-ны өдөр цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан түүхт 100 жилийн ойн баярын хурал, шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулж чадаагүй билээ.

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд түүхт 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, төрийн дээд одон медалиар шагнасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авсны дараа баярын хурал болон шагнал гардуулах ёслол эхэлсэн юм.

Баярын хурлыг нээж, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн хэлхээс түүх нь монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой. Эртний Хүннү улс болоод Эзэн Чингисийн эрэлхэг баатрууд, Манжийн дарлалыг эсэргүүцсэн ард түмний тэмцэл, хөдөлгөөн, тусгаар тогтнолоо дэлхий дахинаа тунхаглан зарласан Ардын хувьсгал, газар нутгийнхаа халдашгүй дархан байдлыг хамгаалан дайтсан Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтуудын түүхэн ялалт, баатарлаг гавьяа, эх орныхоо энх цагийн бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлст оруулж байгаа хувь нэмэр нь Монгол Улсын цэрэг, армийн түүхийн нэгээхэн хэсэг. Манай алба хаагчид өнгөрсөн зуунаас эдүгээг хүртэлх хугацаанд эх орноо батлан хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж, эх дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох үйлсэд эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвараа илтгэж байна. Ингэснээр Монгол цэргийн мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт өсөн нэмэгдэж, олон улсын түвшинд Монгол цэрэг- дэлхийн цэрэг болж үнэлэгдэж байна” хэмээн тодотгосон юм.

Үүний дараа Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг “Орчин цагийн Зэвсэгт хүчин 100 жил” илтгэл тавьсан ба тэрээр илтгэлийнхээ төгсөлд эх орон, тусгаар тогтнолоо хамгаалсан баатарлаг үйлст ахмад дайчид, Зэвсэгт хүчний хөгжил, цэцэглэлтийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа бүрэлдэхүүндээ гүн талархал илэрхийлж, цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, баяраа хамтдаа тэмдэглэж чадахгүй байгааг цохон тэмдэглэж байв. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга зарим цэргийн алба хаагч, ажилтан албан хаагч, ахмад дайчдын төлөөлөлд төрийн дээд одон медаль гардуулж, баяр хүргэсэн юм.

Энэхүү арга хэмжээнд БНӨСУ, ИБНАУ-д үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч, төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй барилгачин дайчид болон Төрлийн цэргийн командлалуудын удирдлагууд цахимаар оролцов.

Ташрамд дурдахад, цар тахлын халдвараас сэргийлэх үүднээс цөөн тооны алба хаагчийг хамруулсан бөгөөд Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч нар тус бүрэлдэхүүнээс “ковид-19”-ийн шинжилгээ авсны дараа дотогш нэвтрүүлсэн юм.

Эх сурвалж: ЗХЖШ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан