Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэл, дүүргүүдийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүн хуралдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зургадугаар сарын 9-нд зохион байгуулахаар товлосон. Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд нийслэл, дүүргүүдийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнтэй санал солилцож, уулзлаа. Нийслэлийн хэмжээнд 457 хэсгийн хороонд 3793 төрийн алба хаагч ажиллахаар томилогдоод байна.

Энэ удаагийн сонгууль коронавируст халдварын цар тахалтай үед зохион байгуулагдах гэж байгаа тул цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг боловсруулж батлуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын  А/357 дугаар захирамжаар нийслэлийн бүх шатны сонгуулийн байгууллагын сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулах, сонгуулийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон юм. Энэ нь нийслэлийн бүх шатны сонгуулийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдах нөхцөлийг бүрдүүлнэ. Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөллийг оруулж байгаа. Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан  төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний алба хаагчийг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулж байгаа нь энэ жилийн сонгуулийн онцлог болж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10