Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ШШГ байгууллагын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ

Их Хурлын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд нийт 3,113 алба хаагч ажиллаж байгаагаас нийслэлд 1,528, орон нутагг 1,585 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад зарим төрлийн нэмэгдэл олгож байгаа ч тэдний тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Ялангуяа аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс тэдгээр алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүссэнээр алслагдсан хорих, анги байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах алба хаагчдын тоо буурч байгаа аж.

Сүүлийн гурван жилийн тоон үзүүлэлтээр орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжээс 360 алба хаагч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 1,325 алба xaaгч шилжин томилогдох хүсэлт гаргасан байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэл, аймгийн төвөөс бусад газарт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа алба хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг таван жил тутам олгохоор хуулийн төсөлд тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

3 Сэтгэгдэл
yu be busad ni yah yum be niislel aimag gej ylgalgvi ijil nohtsoloor hangaj bolhgvi gejv bvgd l setgel zvin asar ih sorilton dund ajillaj amidardag ...hvnd nohtsold
Нийслэл, аймагт ажиллаж байгаагаас бусад гээд энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсээ ялгаварлах ямар шаардлага байна аа. Ялгаагүй л ажлын ачаалал, сэтгэл зүйн дарамт, нойргүйдэл гээд тоочоод байвал зөндөөн л асуудал бүгдэд нь тулгардаг шүү. Нэг юм хийх гэж дандаа ялгаварлан гадуурхсан утгагүй юм санаачлах юмаа. Миний мэдэхийн энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл гээд нэмэгдэл цалин нэг ч удаа авч байгаагүй байх. Манай хүний цалин нэмэгдэж байхыг өнөөдрийг хүртэл хараагүй шүү. Хийх гэж байгаа юм бол эрх тэгш байдалтай хий чадахгүй бол оронцоглох хэрэггүй байх 😡😡😡
Хуульд загаад өгцөн нэмэгдлээ бүтэн жил болход өгөөгүй сангын яамнас тавьж өгөхгүй байна гэдэг мөн зарим нэмэгдэлийг ижил түвшиний ажил хийж байхад яалгамжтай өгдөг энэ яаг ямар утагтай вэ өгөхгүй юм бол хуульд оруулж яадын
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10