Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой түр журмыг баталлаа

Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журам болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг хавсралтаар баталлаа. 

Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах, хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх гэх мэт/, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд тусгасан байна. Сонгуулийн үед халдвараас урьдчилан сэргийлэхдээ:

-       Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх

-       Ил тод, хариуцлагатай байх

-       Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх

-       Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах

-       Хүний нэр төрийг хүндэтгэн харьцах зарчим баримтлана.

Мөн сонгуулийн үед сонгогчдоос гадна хэсгийн хороодын 37 мянга гаруй ажилтныг амны хаалт, бээлий, хамгаалалтын хувцас, гар ариутгагч, байр ариутгах бодисоор хангах, Сонгуулийн хэсгийн хороодод ажиллах 6,300 орчим хүний  хоолны зардал болон бараа, материалыг 21 аймагт хүргэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10