Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.ХҮРЭЛСҮХ: ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ҮНДЭС НЬ ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ


Үнэмлэх гардуулах үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "СЕХ  хуулийн дагуу нэр дэвшигчийн материалыг хүлээн авч, үнэмлэх олгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэх гардууллаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчийн үнэмлэхээ   сурталчилгаа албан ёсоор эхэлж байна" гэлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчийн Ерөнхий менежерт үнэмлэх гардуулдаг болсон. Энэ дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулав.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх "СЕХ-ны хамт олонд ажлын амжилт хүсье. Төрийн тэргүүний сонгууль учраас Монголын ард түмэн төдийгүй дэлхийн нийтээрээ Монгол Улс төрийн тэргүүний сонгуулиа хэрхэн явуулахыг харж байгаа. Энэ сонгуулийг ил тод, нээлттэй, шударга, цаг хугацаанд нь амжилттай явуулах том үүргийг СЕХ хүлээж байгаа, амжилт хүсье" гэсэн юм.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхээ гардаж аваад хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгууль албан ёсоор өнөөдөр эхэлж байна. Надад их итгэл, хариуцлага үүрүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг үүрүүлсэн журмын нөхөддөө, ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.



АН-аас нэр дэвшиж байгаа С.Эрдэнэ дарга, ХҮН-аас нэр дэвшиж байгаа Д.Энхбат нартаа сонгуульд нь өндөр амжилт хүсч, гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол зөвхөн бидний биш дэлхий нийтээр анхаарч байгаа сонгууль юм. Сонгуулийн үр дүн ямар гарахыг ард түмэн төдийгүй олон улс ажиглаж байгаа. Тиймээс энэ удаагийн сонгуулийг ил тод, шударга, нээлттэй, хуулийн хүрээнд явуулах шаардлагатай. Сонгуульд  ямар нэгэн маргаан, будилаан гарч болохгүй. Дэлхий нийтээр ковид цар тахалтай байна. Тиймээс аль болох сонгуулийн зардлыг хэмнэж, бага зардлаар зохион байгуулах ёстой. Үүнийг бусад хоёр намаас нэр дэвшиж байгаа нөхөд маань ч уриалсан. Бид бүхэн үүнтэй санал нэг байгаа гэдгийг сонгогч Та бүхэндээ хэлэхийг хүсч байна.

-Хэрэв би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараах зүйлүүдэд  анхаарч ажиллана.

-Нийгэмд шударга ёсыг тогтооход анхаарч ажиллана. Хараат бус шүүхийн тогтолцоог бий болгоход ихээхэн анхаарна. Хүн засагладаггүй хууль засагладаг улстай болгохын төлөө ажиллана.

-Монгол Улс бол нэгдмэл нэг улс, бид нэг л монгол эх оронтой. АН-ын Монгол, МАН-ын эх орон гэж байхгүй. Монголын ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Хөгжил дэвшлийн үндэс нь үндэсний эв нэгдэл юм.

-Хууль бусаар алдагдсан улсын үйлдвэрийн газрууд, орд газраа төрдөө эргүүлэн авах ажлыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн. Монголын иргэн болгон байгалийн баялгаас ижил тэнцүү хүртэж байх ёстой. Баялгийн сан байгуулж, байгалийн баялгаараа улс орныхоо бүтээн байгуулалтыг хийх, ард түмэндээ ногдол ашгийг хүртээх чиглэлд анхааран ажиллана

-НҮБ дахь болон олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүнд, байр суурийг улам бэхжүүлэхийн төлөө ажиллана.

-Хүчирхэг Монгол Улсыг байгуулахын тулд Засгийн газар, УИХ-тай бүхий л талаар хамтран ажиллана.

 
1 Сэтгэгдэл
Tagnyylch Myyjgai,,Tanxai zodoonch.. toroos torson terbymtan.. Xyyramch general, Mongoliin baylagiig tegsh xybiarlan gebel bi l lab itgexgyi. Ydaj ene noxor ediin zasgiin A baixgyi, xe xe. Mongoliin ard tymnii genen setgeleer togloj xanadaggyi, xadgalmaj bankaar ni kazonodloo. Oor ymar notolgoo xeregtei yum be? Ard tymen minee...
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10