Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
КОВАКС ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “АСТРАЗЕНЕКА” ВАКЦИН ХҮЛЭЭН АВЛАА

Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 48.000 тун АстраЗенека AZD1222 вакциныг өчигдөр хүлээн авлаа. Энэ нь 2021 оны эхний хагас жилийн хугацаанд Монгол Улсад олгохоор хуваарилагдсан 239.160 тун вакцины нэг хэсэг юм.

Тодруулбал, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс КОВИД-19 халдварын эсрэг АстраЗенека AZD1222 вакцинаас 5 дугаар сарыг дуустлах хугацаанд 112.800 тун, Пфайзер /БиоНТех BNT162/ вакцинаас 6 дугаар сарыг дуустлах хугацаанд 126.360 тунг тус тус хүлээн авахаар болсон юм. Үүнээс 3 дугаар сард АстраЗенека AZD1222 вакцинаас 14.400, Пфайзер/БиоНТех BNT162 вакцинаас 25,740 тун, 4 дүгээр сард АстраЗенека AZD1222 вакцинаас 50.400 тун, Пфайзер/БиоНТех BNT162 вакцинаас 100,620 тунг хүлээн аваад байсан бол 6 дугаар сарын 05-ны өдөр АстраЗенека AZD1222 вакцинаас 48.000 тунг хүлээн аваад байна.

Ингэснээр 2021 оны эхний хагас жилд Монгол Улсад олгохоор хуваарилагдсан 239.160 тун вакциныг бүрэн хүлээн авлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10