Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өглөө


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн БЗД-ийн 25 дугаар тойргийн хорооны 26-1 дүгээр хэсэгт саналаа өглөө. Энэ хэсэгт 2,636 сонгогч бүртгэдсэн бөгөөд дийлэнх нь 40-44 насныхан байна. 11.00 цагийн байдлаар ирц 19 хувьтай, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 13 хүн саналаа өгчээ.  

Цар тахлын амаргүй цаг үе хэдий ч өмнөх сонгуулиудтай харьцуулахад зардал багатай, тайван, ирц сайн байгаа нь иргэд хариуцлагатай байгаагийн илрэл гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Мөн Монгол Улс анх удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу төрийн тэргүүнээ зургаан жилээр нэг удаа сонгох гэж байгааг дурдав.

Тэрээр иргэдийг эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, сонгуульд идэвхтэй оролцохыг уриаллаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10