Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Эрээнд саатсан ачаа барааг Улаанбаатар руу төмөр замаар тээвэрлэнэ

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугааОнц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Хилийн боомтуудад гацсан ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Шадар сайд удаа дараалан хүсэлт тавьж ажилласны дагуу Эрээний хилийн боомтоор орж ирэх ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэхээр талууд тохиролцсон талаар Элчин сайд мэдэгдлээ.

Цар тахлаас үүдэж дэлхийн олон улсад төдийгүй БНХАУ-д дотооддоо ачаа тээврийн эргэлт удаашралтай байгааг тэрээр дурдаад, хөрш орнуудын ачаа тээврийг эрчимжүүлэхээр онцгой анхаарч ажиллаж буйгаа хэллээ.

Талууд Монгол Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цар тахлын нөхцөлд аль болох хэвийн үргэлжүүлэх чиглэлээр хоёр талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг идэвхжүүлэх талаар хэлэлцэв. Ялангуяа хилийн боомтуудаар нэвтрүүлэх экспорт, импортын автомашины тоог нэмэгдүүлж, БНХАУ-ын Тяньжин боомтод гацсан чингэлгүүдийг шуурхай тээвэрлэх хэлэлцээрүүдийг эрчимжүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлэв.

Тэрээр “Чөлөөт бүс”-ийн үйл ажиллагааг энэ оны 3 дугаар удиралд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буйг онцлон тэмдэглээд, хил орчмын худалдаа хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээрүүдийг яаралтай эхлүүлэхээр ажиллаж байгааг энэ үеэр дурдлаа.

Боомтын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах хүртэл байнгын ажиллагаатай Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10