Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна “Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Түр хорооны гишүүд Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллалаа

 “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавьж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо” өнөөдөр УОК-ын Шуурхай штабт ажиллав. 

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нар Түр хорооны гишүүдэд цар тахлын нөхцөл байдал, авч буй арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. 

Монгол Улсын нийт хүн амын 34 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байгаагийн дээр улсын хэмжээнд 80  мянга гаруй жирэмсэн эхчүүд байгаа нь вакцинд хамрагдаагүй эрсдэлт бүлэг буюу Ковид-19-ийн халдвараар өвчлөх, хүндрэх гол шалтгаан болж буйг эмч мэргэжилтнүүд сануулж байна. Өнөөдрийн байдлаар 0-18 насны 400 орчим хүүхдүүд, 500 гаруй жирэмсэн эхчүүд Ковид-19-ийн халдвар авч, биеийн байдал нь хүндэрч зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгараад буй. Иймд Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос эмнэлгийн ор дэлгэх боломжтой байршлуудад бэлтгэл ажлыг хийж байна. 

“Иргэд вакцинд хамрагдаад халдвар авахгүй байх, өвдөхгүй гэсэн буруу ойлголттойн улмаас тайвширч, халдвар хамгааллын дэглэм алдагдснаас үүдэж халдвар тархах эрсдэл үүссэн. Гэтэл нь цаана нь вакцинд хамрагдаагүй хүн амын 36,5 хувийг бүрдүүлж байгаа 0-17 насны хүүхдүүд тодорхой шалтгааны улмаас вакцинд хамрагдаагүй 400 орчим иргэн гэж тооцоолбол нийт хүн амын 40 орчим хувь огт вакцинд хамрагдаагүй байна. Вакцинд хамрагдсан 4 хүн тутмын 3 нь  халдвараас хамгаалагдаж буйг эрдэмтэн судлаачид баталсан. Тиймээс вакцинд хамрагдаагүй иргэд нэн түрүүнд вакцинд хамрагдах, вакцинжуулалтад хамрагдсан иргэд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх шаардлага тулгарч байгааг ойлгох хэрэгтэй. 

Цар тахлын галын шугамд цаг наргүй тэмцэж буй эрүүл мэндийн салбарынхаа ажилтнуудын эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүй байх үүднээс хүн хүчийг нэмэгдүүлэх тал дээр  Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс онцгой анхаарч байгаа хэдий ч нөхцөл байдал амаргүй байна. Тйимээс цар тахлын үед халдвар хамгааллын дэглэм мөрдөх шаардлагыг чангатгаж, хяналт тавьж ажиллаж байгаа” хэмээн Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ.

Түр хорооны дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр цар тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагчдад баярлаж буйгаа илэрхийлж амжилт хүсэв. Вакцинжуулалт сайн байгаа хэдий ч өвчлөлийн хувь мөн өндөр байгаад анхаарах ёстойг сануулаад УОК-ын гаргасан шийдвэрээс хамаарч улс орны хэмжээнд гамшигт өвчлөлийг хэрхэн богино хугацаанд даван туулах арга зам тодорхойлогдох тул хичээж ажиллахыг хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан