Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО ЗГ:Стратегийн ач холбогдолтой орд дахь төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай хэлэлцэж байна Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн геологийн танхимын үзмэрүүд шинэ дээжээр баяжлаа ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан Хөрсний бохирдол, нүхэн жорлонг бууруулах ажлууд, тэдгээрийн үр дүнгийн тухай мэдээлэл сонслоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв
С.Энхболд: “Делта” вирус Эрдэнэт хотод гарсан нь тогтоогдоогүй, манай улсад үүнийг тогтоох боломж ч байхгүй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдварын хариу арга хэмжээ, эмчилгээ, эмнэл зүй, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл сонсов. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварын өнөөгийн байдал, хариу арга хэмжээ, вакцинжуулалт, түүний үр нөлөө, нөөцийн бэлэн байдал, халдварын прогноз, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр нийт өвчлөлийн тохиолдолд хүүхэд болон жирэмсэн эхчүүд халдвар авах нь нэмэгдэж буйг онцлоод нийт өвчлөлийн 23.3 хувьд 5-17 насны хүүхдүүд халдвар авсан байна гэлээ. 

Одоогоор улсын хэмжээнд 27000 эмнэлгийн ортой бөгөөд цаашид 2000 ор, үүний дотор эрчимт эмчилгээний 100 ор гаргахаар бэлтгэж ажлыг хангаж буй талаар болон вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоносноос хойш өвдсөн хүмүүс нийт өвчлөлийн 1.01 хувийг эзэлж байгаа нь вакцин үр дүнтэй байгааг харуулж байна гэв. Мөн хөл хорио тогтоох тухай Эрдэмтдийн зөвлөл санал гаргасан. Гэхдээ энэ асуудлаар Засгийн газар, улсын онцгой комисс дээр яригдаагүй, энэ асуудлаар Засгийн газрын зүгээс шийдвэр гаргана гэлээ. Тэрбээр цаашид албан байгууллагын ажилчдыг 1/3-ээр ээлжээр ажиллуулах зэргээр бөөгнөрлийг багасгах хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авах нь үр дүнтэй болохыг тэмдэглэв.

Гишүүд нөхцөл байдал хүндэрч, халдвар нэмэгдэж байгаа шалтгаан, үндэслэл болон эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалин урамшууллыг цаг тухайд нь, үнэн зөв бодож олгох, нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн сангийн хөрөнгийн зарцуулалт, хууль тогтоох байгууллагаас хүсэж буй дэмжлэг, Орхон аймагт “Делта” вирус тогтоогдсон эсэх, халдвартай тэмцэж буй дэлхий нийтийн тэргүүн туршлагаас авч хэрэгжүүлж буй эсэх, халдварын эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг хөнгөлөлттэй үнэтэй эмийн жагсаалтад оруулж болох эсэх зэрэг асуудлыг тодруулав.

Эрүүл мэндийн сайд цар тахалтай үргэлжлүүлэн тэмцэхэд эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орсон тухай болон “Делта” вирус Эрдэнэт хотод гарсан нь тогтоогдоогүй, манай улсад үүнийг тогтоох боломж ч байхгүй, халдварын эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг одоогоор хөнгөлөлттэй үнэтэй эмийн жагсаалтад оруулах боломжгүй байна гэсэн хариултуудыг өглөө. 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээллээс авав. 

1 Сэтгэгдэл
Hul horio tawih heregtei ... Eruul mend hamgiin chuhal ni .
Хамгийн их уншсан