Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хуулийн төсөл нь 8 бүлэг 43 зүйлтэй. Хуулийн төсөлд шинээр тусгагдсан хэд хэдэн онцлог зохицуулалт бий.

Тухайлбал, МБС-ын зорилгыг Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөгжлийн бодлогод тулгуурлан иргэнд тэгш хүртээмжтэй насан туршийн суралцахуй, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нээлттэй, тогтвортой уян хатан байх, нийгмийн түншлэлд суурилах зарчмыг баримтлахаар шинээр томьёолсон. Мөн сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангах, олон улсын болон үндэсний стандарт мэргэшлийн түвшин бүрд нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулж, өрсөлдөх боломжийг бий болгох, багш хүний нөөцөө тасралтгүй хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх зэрэг олон зохицуулалтыг тусгасан.

Үүнээс гадна эцэг эх, асран хамгаалагч ААНБ-ын эрх үүргийн талаарх зохицуулалтыг тодорхой болголоо. Сургалтын байгууллагыг төрөлжүүлэх, салбар дундын дадлагын баазаар хөгжүүлэх, МБС-ын стандартын хэрэгжилтийг хангах, амьдрал, үйлдвэрлэлийн орчноос олж авсан мэдлэг, ур чадварыг гэрчилгээжүүлэх,баталгаажуулах эрх зүйн орчныг зохицуулав.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, олон улсын жишигт нийцсэн шинэ систем бүрдэх бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ, ажил олгогчийн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн болон харилцааны соёлтой, мэргэшлийн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэж, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэн, ажилгүйдэл, ядуурал буурч, эдийн засгийн өсөлт, төсвийн оновчтой хуваарилалт, үр ашигтай зарцуулалт дээшлэн, Халамжаас Хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжих суурь нөхцөл бүрдэх юм.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10