Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Смартфоны шинэ үе ухаалаг нүдний шилийг ”Google” бүтээжээ
Смартфоны шинэ үе ирснийг “Google” зарлалаа. Гэхдээ шинэ үеийн смартфон нь мэдрэгчтэй гар утас төдий биш, нүдний шил хэлбэртэй байх ажээ. Уг нүдний шил видео дуудлага хийх, мессэж бичиж гэх мэт гар утасны бүхий л үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ хамгийн сонирхолтой нь үзэж харсан агшин бүрээ алдалгүй зураг болгон авах, дүрсийг нь бичих боломж олгож байгаа юм. Уг нүдний шилэнд хоёр микрофон суулгасан учир дуудлага хийхэд саадгүй, харилцаж буй хүний дүрс яг л нүдний өмнө буух аж. Шил нь утасны дэлгэцийг орлох тул утсаа хайх гэж цаг алдах, ямар нэг ховор агшныг шууд буулган авах гэх мэт бусад утсаар орлуулашгүй давуу талтай. Энэ талаар “Google” компанийн үндэслэгч Сергей Брин ярихдаа “Хүүхдүүдтэйгээ тоглож байхдаа тэдний ахин давтагдашгүй ховор агшин, хөдөлгөөний зургийг тэр даруй авах боломж олгосон нь “Google glass”-ийн гайхамшиг юм” гэжээ. Мэдээж интернэтэд холбогдсон учир “Google Map”-ийг өргөн хүрээнд ашиглах боломж бас бий.

Google компани энэ шинэхэн бүтээлээ Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр олон нийтэд танилцуулсан бөгөөд хараахан худалдаанд гарах болоогүй аж. Үзэсгэлэнд оролцсон цөөн тооны хүмүүст л хүрсэн уг шилийг ирэх оноос үйлдвэрлэн, 2014 он гэхэд худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа юм. Үнийн хувьд жирийн смартфоноос хавьгүй өндөр буюу 1500 орчим ам.доллар байх төлөвтэй байна.
Технологийн дэвшлийг мэдрүүлсэн энэ гайхамшигт бүтээл хэрхэн ажилладгийг үзэхийг хүсвэл холбоотой видеог сонирхоно уу.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
tesen ydan huleej baina D
video ni haanaa bna
Хамгийн их уншсан