Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний их баяр наадмын барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд цол олголоо

Тулгар төрийн 2228, 2229 жил, Их Монгол Улсын 813, 814 жил, Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд улсын цол, чимэг олгох ёслол боллоо.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан нар оролцов.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 40 дүгээр зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 9 давсан Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Улсын аварга Намсрайжавын Батсуурьт “Улсын Даян аварга” цол,
  2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 48 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 8 давсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх  Улсын харцага Мягмарын Бадарчид “Улсын гарьд” цол,
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 39 дүгээр зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр  наадмын Үндэсний бөхийн барилдаанд 7 давсан Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнын Хүчтэн” дэвжээний бөх  Улсын начин Доржийн Анарт “Улсын заан” цол,
  4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 47 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 7 давсан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат “Говийн хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Цэдэнбазарын Одбаярт “Улсын заан” цол,
  5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 6 давсан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан Баянзулын Цэдэнсодномд “Улсын харцага” цол,
  6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 44 дүгээр зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 6 давсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван Хан” дэвжээний бөх Улсын начин Баярсайханы Орхонбаярт “Улсын харцага” цол,
  7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын  Үндэсний бөхийн барилдаанд 6 давсан Завхан аймгийн Баянтэс сумын харьяат “Даян” дэвжээний бөх аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьдад “Улсын харцага” цол,
  8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 6 давсан Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх аймгийн арслан Цэдэндоржийн Мөнхбаярт “Улсын харцага” цол,
  9. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 5 давсан Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан Цэрэнбатын Сандагдоржид “Улсын начин” цолыг тус тус олголоо.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, цолны чимгийг баяр наадмыг зохион байгуулах хороо олгодог юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор Улсын арслан Б.Содномдоржид “Үлэмж бадрах”, Улсын начин Б.Эрдэнэхүүд “Өсөх идэр”, Улсын начин Н.Мустафад “Өсөх идэр”, Улсын начин Б.Суманчулуунд “Өсөх идэр” чимэг тус тус олгов.

 

1 Сэтгэгдэл
Бүгдэд нь баяр хүргэж амжилт хүсье.
Хамгийн их уншсан