Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Номин:“Богд зонхова” төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр "Богд Зонхова" цогцолбор барих гэж буй нь хамгийн буруу шийдвэр хэмээх шүүмжлэл цахим сүлжээгээр тархаад хэд хонож байна. Энэ асуудалтай холбоотойгоор хамгийн их шүүмжлэлийг сонсож буй Соёлын сайд Ч.Номин өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өглөө.

“Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм.

Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно.

Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан