Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АНТОНИО ГУТЕРРЕШ-Д МОНГОЛ УРАН БИЧЛЭГЭЭР БҮТЭЭСЭН НҮБ-ЫН ДҮРМИЙГ ГАРДУУЛАВ Б. Ган-Очир: Б.Жавхлан сайдын хариуцах ёстой өр төлбөрийг МАН, АН-ынх гээд ялгаад сууж байдаг дэлхий байхгүй шүү. Хятадад “Langya” нэртэй шинэ вирус гарав “Цэцэрлэгийн бүртгэл, лиценз зэргийг цахимжуулж, хүнд суртлыг арилгана” "Е-mongolia системийн аюулгүй байдал, эрсдэлийг тооцсон" Шатрын олимпиад: Эмэгтэй баг 15-р байр, эрэгтэй баг 35-р байр эзлэв УИХ-д суудал бүхий намд олгодог мөнгийг С.Эрдэнэ хувьдаа завшсан баримт дэлгэгдлээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж байна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ АРДЧИЛСАН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА И.МӨНХЖАРГАЛ: НҮБ-ын ЕНБД Антонио Гутеррешийн энэ удаагийн айлчлалыг манай улсын гадаад харилцааны бодлогын хүрээн дэх томоохон АМЖИЛТ хэмээн харж байна. /2022.08.08/
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцсон алба хаагч, эрдэмтэн, судлаачдад төрийн одон, медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарлиг буулгаж, Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг байгалийн хүнд нөхцөл, усны гүнд мэргэжлийн өндөр ур чадвар, эр зориг, авхаалж самбаа гарган гүйцэтгэсэн алба хаагч, эрдэмтэн багш, судлаачдыг төрийн одон, медалиар шагналаа.

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Барилга-инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга, зөвлөх инженер, хурандаа Даваагийн Галбадрах,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Барилга-инженерийн цэргийн удирдах газрын зөвлөх инженер, бэлтгэл хурандаа Цэгмэдийн Ганхөлөг,
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн зөвлөх багш, доктор, бэлтгэл хурандаа Гомбожавын Идэр,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ганхуягийн Ганбаатар,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн доктор, профессор Лочингийн Хэнмэдэх,
  • Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Жамсранжавын Чүлтэмсүрэн,
АЛТАН ГАДАС ОДОНГООР: 
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төвийн дэд захирал, доктор, профессор Раднаагийн Найдандорж,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн ахлах багш, доктор Пүрэвсүрэнгийн Өлзийсайхан,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн ахлах багш, доктор Ядамын Рэнчинванжил,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн багш Намжилын Хаш-Очир,
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
  • Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн ахлагч, тэргүүн ахлагч Ганболдын Мягмарсүрэн,
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Танкийн ротын техникийн орлогч, ахлах дэслэгч Ганбатын Баасандорж,
  • Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн ахлах гүүр тавигч, жолооч, ахлагч Цэвээнжавын Бат-Ирээдүй,
  • Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн салааны ахлагч, ахлах ахлагч Амарсайханы Баяржаргал,
  • Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн катерчин жолооч, дэд ахлагч Цэндсүрэнгийн Лувсанпэрэнлэй,
  • Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн танкийн дарга, ахлах ахлагч Даваадоржийн Лхагвадорж,
ШУДАРГА ЖУРАМ МЕДАЛИАР:
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Бадамдоржийн Батбаатар,
  • Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Жаргалсайханы Болд-Эрдэнэ,
  • Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Лхаасүрэнгийн Бямбасүрэн,
  • Онцгой байдлын ерөнхий газрын харьяа 115 дугаар ангийн хүнд механизмын жолооч, ахлагч Буяндэлгэрийн Золбоо нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх шагнал гардан авсан хүмүүст баяр хүргэлээ.

Тэрбээр хөлөг онгоцыг татан гаргасан нь нуурын ёроолд байгаа 60 орчим машин, техникийг гаргах ажлын эхлэл. Монголчууд цэнгэг усныхаа томоохон эх үүсвэрийг бохирдохоос бүрэн сэргийлж чадахыг харуулсан гэдгийг тэмдэглэв.

Хөвсгөл нуур Монгол Улсын цэнгэг усны 70, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг байна. Сүхбаатар хөлөг онгоцонд 400 литр техникийн тос байсан бөгөөд 100 литр тос алдагдахад л 1.1 км.куб ус бохирдох аюултай байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан