Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Халдвар тархсан улсад зорчсон, дайран өнгөрсөн гадаадын иргэнийг хүлээн авахгүй

Халдвар тархах хурд нь онц аюултай Өмнөд Африкаас гаралтай коронавируст халдварын шинэ мутаци хувилбарын талаар ДЭМБ /2021.11.26/ мэдэгдэл гаргасантай холбоотойгоор УОК өнөөдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1. Халдвар тархсан улсаар зорчсон болон тухайн улсаар дайран өнгөрсөн гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх

2. Халдвар тархсан улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдварын өндөр эрсдэлтэй бүсээр аялсан Монгол Улсын иргэдийг хүлээн авах бөгөөд өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлалтад байлгах

3. Өмнөд Судан Улсаас ирэх энхийг сахиулагчдыг тусгаарлах / Одоогоор Өмнөд Суданд шинэ мутаци бүртгэгдээгүй/

4. Нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авах

5. Онцын шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байх, шинэ мутаци бүртгэгдсэн зөөвөрлөгдсөн улсаар зорчсон иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах шийдвэрийг гаргалаа.

Нэмэлт мэдээлэл: коронавируст халдварын шинэ мутаци Омикрон хувилбар Өмнөд Африк, Ботсвани, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Маливи, Израйль, Бельги улсуудад болон Хонконг-д бүртгэгдээд байна. ДЭМБ шинэ мутаци тархаж байгаатай холбоотойгоор улс орнуудыг вакцины хамрагдалтаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан