Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Ази, номхон далайн орнуудын парламентчид цахимаар чууллаа

 

Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, номхон далайн орнуудын парламентчдын форумаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр /2021.12.02/ “Дэлхий нийтийн эрүүл мэнд ба КОВИД-19 Ази-номхон далайн парламентын форум” дөрөв дэх удаагийн ээлжит бус цахим уулзалтыг зохион байгууллаа. Тус цахим уулзалтад Монгол Улсын Их Хурлыг төлөөлж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн оролцов.

Өнөөдрийн уулзалтын үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас КОВИД-19 цар тахлын цаг үеийн нөхцөл байдал, мутацлагдсан омикрон хувилбарын судалгааны явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Түүнчлэн улс орнууд КОВИД-19 цар тахалтай хэрхэн тэмцэж буй талаар туршлага мэдээлэл солилцлоо.


УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн цахим уулзалтын үеэр  омикрон хувилбарын судалгаа шинжилгээ, нөлөөллийн ажил хараахан дуусаагүй байна. Одоогийн шинжилгээний аргуудаар мутацлагдсан Омикрон хувилбарыг оношлох, урьдчилан таамаглах боломжтой. Бүүстэр буюу гурав дахь тун вакцины ажлыг үргэлжлүүлэн хийх нь энэ халдвараас сэргийлэхэд илүү үр дүнтэй байна. Вакцин нь халдварыг хүндрүүлэхгүйгээс гадна нас баралтаас сэргийлж байна хэмээн хэлсэн үгэндээ онцлов.

 Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, номхон далайн орнуудын парламентчдын форум нь БНСУ-ын Үндэсний Ассемблейн санаачилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр анх 2015 онд байгуулагдсан. Уг форум нь парламентчид санал бодлоо солилцох, улс төрийн идэвх чармайлтыг дээшлүүлж, чадавхыг бэхжүүлэх, эрүүл мэндийн асуудлаар тогтвортой үйл ажиллагаа явуулах чиглэлээр хамтын ажиллагаа дэмжих талбар юм.

Тус форумд 30 улс багтдаг бөгөөд өнөөдрийн цахим уулзалтад 20 гаруй улсын 44 парламентчид оролцов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 
 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан