Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хөвгүүд тоо бодох чадвар илүү байдгийн шалтгааныг тодруулжээ
Математичдын дунд эмэгтэйчүүд ер нь цөөн. Энэ байдлыг тодруулахаар америкийн Миссурийн эрдэмтэд цуврал судалгаа явуулаад нэгэн сонин гэмээр зүй тогтлыг тодруулжээ. Юу вэ гэхээр арифметик бодлого бодох болсон охид асуултанд их удаан, уль суурьтай, нямбай хандаж эхэлдэг байхад хөвгүүд нь шууд л их хурдан, олон тооны таамаг, олон алдаатайгаа шийдэж эхэлдэг байна.
Үүний улмаас тооны хичээлийн бодлого бодоход охид эхний үедээ илт түрүүлж байв. Гэвч зургадугаар ангиас хойш хөвгүүд нь охидоосоо мэдэгдэхүйц давуу болж иржээ. Учир нь гэвэл хөвгүүд нь шууд л ой тогтоолоо ашиглан санаж байгаа бэлэн хариултаа шууд хэлдэг байхад охид нэг бүрчлэн, нарийвчлан тооцоо хийдэг болохыг тогтоосон байна. Энэ онцлогоос үүдээд хөвгүүд нь нэг, хоёрдугаар ангидаа аль болох хурдан хариулт гэдгээсээ болоод олон хувилбар дундаас зөвийг сонгож чадахгүй, будилах, алдаатай, ташуу хариулт өгөх нь их байсан байна. Харин зургадугаар ангиас эхлээд хөвгүүдийн тодорхой тоо, баримт, хариулт тогтоох чадвар нь зохих хэмжээнд хүртэл өсөн төлөвшдөг болохоор охидуудаа аажмаар гүйцэн, илүү хурдан, илүү үнэн хариу өгч эхэлдэг байна.
Харин охидууд хуучин байдлаараа илүү цөөн асуултанд, илүү удаан, гэхдээ илүү баталгаатай хариулт өгсөн хэвээр байдаг болохоор хурд, чанарын хувьд мэдэгдэхүйц хоцорч эхлэдэг юм байна.
Тэгэхээр ер нь тав зургадугаар ангийн хүүхдүүдээс богино хугацаанд олон асуултанд хариулт авахаар бол хөвгүүдэд даалгавар өгөөд, цөөн ч гэлээ ямар ч өөгүй хариулт авахыг хүсвэл охидуудад даалгавар өгөх хэрэгтэй байдаг юм байна. Үүний манай сурган хүмүүжүүлэгчид яваандаа хичээл заах, гэрийн даалгавар өгөх зэрэгт ашигладаг болно гэдэгт найдаж байна.

0 Сэтгэгдэл