Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Ёс зүйгүй түшээдийг хазаарлах хуультай болъё

Парламентат ёс хөгжөөд 20 гаруй жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд хууль тогтоох ардчилсан зарчим хөгжиж төлөвшлөө гэж ярьдаг. Харин сонгогчдын итгэлийг хүлээн Төрийн ордон төлөөлөн суух эрхэм гишүүд маань төлөвшиж чадахгүй л байна. Ёс зүй гэдэг нь шаланд унаж шаварт хутгалдлаа. Тиймдээ ч олон нийтээс 76 мангуу, 76 ямаа, 76 авлигач, 76 луйварчин гэсэн нэр хоч хүртсээр ирэв. Харин шинээр байгуулагдсан парламентынханд ямар алдар хайрлах бол. Шинэчлэлийн Засгийн газартай, ширүүхэн түшээдтэй танхим бүрдээд буй. Салаавч үзүүлэхийг бол аль түрүүчийн парламентынхан “санаачилсан”. Зодолдоод л, нэгийгээ нам цохиж унагах нь юу ч биш. Иргэдийнхээ өмнө инээсэн, ухаантай, даруухан эрхмүүд ийм дүр төрхтэйгөөр гишүүд гараагаа эхэллээ. Үүнд нь хариуцлага тооцох ямар ч механизм алга. УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй болохоор ямар ч хууль үйлчлэхгүй. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй л гэж тунхагласаар өнөөдөртэй зол­гож байна. Тэгвэл энэ үг худлаа. Гишүүдэд огт хамаагүй хуулийн заалт гэхэд хилсдэхгүй. Аливаа хүн хууль бус үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх ёстой. Харин төрийн түшээд хүлээдэггүй. Уг нь, түрүүчийн парламентын бүрэн эрхийн хугацаанд түшээ­дэд хариуцлага тооцох тухай дүрэм, журам буюу УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг баталсан. Гэвч үүнийгээ хэрэгжүүлдэггүй. Учир нь, тухайн асуудалд гурав, дөрвөн хууль тогтоогч гомдол гаргахгүй бол Ёс зүйн дэд хороо авч хэлэлцэхгүй. Өнөөдөр уг дэд хороо дөнгөж амьсгаатай төдий л байгаа. Нэг сайхан дүрэмтэй, тэгсэн атлаа хийсэн зүйлгүй. Бурууд нүд нь хурц байж, сахилгагүй хэдэн нөхдийг томоотой суулгаж чаддаггүй л дэд хороо. Хоёр эрхэм зодолдоход үзэгчийн байр сууринаас ажиглаад  л сууж байх жишээтэй. Хөгжөөн дэм­жигч шиг суухаар хатуухан үг хэлж, хариуцлага тооцох ёстойсон. Гэхдээ өнөөх гайхал бүрэн эрх гэгч нь тээглээд болдоггүй юм байгаа биз, хөөр­хий. Авч хэлэлцэн, дүр­мийнхээ дагуу шийдэх цөөнгүй зүйл үүсч байсан. Дурдвал олон жишээ бий.
Өмнөх парламентын үед Ц.Нямдорж, Ж.Сүхбаатарыг өрөөндөө дуудан авчраад цамцны захаар нь боож, цохьсон. Байнгын хорооны хуралдаан дээр Ц.Нямдорж Х.Тэмүүжинг гөлөг хэмээн до­ромжилсон. Үүнийхээ хариуд өөрөө нас бие гүйцсэн нохой “цол” хүртэв. Хэл үгээр дайрч, басамжилсан нь ганц үүгээр дуусахгүй. Гэвч тухайн үеийн Хууль зүйн сайдад хариуцлага тооцоогүй. Толгойг нь илж, эвийлээд л өнгөрөөсөн. Бараг л дахиад шанаадсан ч болно гэж дэвэргэх, ёжлох хүн ч гарсан. Энэ бүхний дараа Ц.Ням­дорж шударга ёс зүйтэй түшээ хэмээн хүндлэгдэх. Ийм байдлаар гишүүд ажлаа хийж байна.
Ер нь, хүний нүднээс далд хийсэн дээрх бүхэн тэгсхийгээд өнгөрдөг. Буруу зүйл хийж байгаад үйлдэл дээрээ баригдахгүй бол нэр цэвэр хоцорно гэсэн хууль танхимын гишүүдэд үйлчилдэг. Харин сүүлийн үед ил цагаан болжээ. Гишүүдийн ёс зүйг сахиулах ёстой дэд хороог яаж ажилтай болгох вэ гэсэн асуулт хариу нэхсээр...
Парламентын танхимд нэгнээ хэл амаар доромжлох нь хэрээс хэтэрсэн. “Ална, шулна, булна” гэх нь холгүй. Долоовор дунд хурууныхаа завсраар эрхийгээ гозолзуулах бол хэвийн үзэгдэл болчихлоо. Ёс зүйн дэд хороо нь үүнд ч анхаарал хандуулах чадваргүй. Арга ч үгүй, хуульд чуулган, Байнгын хорооны хуралдааны үед УИХ-ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэж заасан болохоор тэр биз. Тиймээс юу дуртайгаа ярьж, нэгнээ доромжилж болно гэж зарим нь ойлгох  болж. Нэгэнт хүссэнээ хийж болох тул зодолдож ч байна, тэд. Уг нь, хууль тогтоох төрийн дээд байгууллагын танхим. Харин түшээд нэгнээ доромжилдог, эр биеийн хүчээ үздэг газар хэмээн ойлгодог бололтой. Ер нь, энэ гишүүдийг хазаарлах хатуу чанга хууль, ёс зүйг сахиулах шаардлагатай мэт. Дүрэм нэртэй дүлий зүйлээр хазаарлан, ногтолж дийлэхгүй нь ойлгомжтой болж. Тиймээс зарим улстөрч түмэн олныг төлөөлөн суугаа ёс жудаггүй гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл ч боловсруулжээ. Уг хуульд санал авахаар Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. Хууль батлагдвал төр түшилцэн суугаа эрхмүүд ёс зүйтэй болж мэдэх юм. Улстөрчид ч нэгийг бодож хоёрыг сэтгэх биз. Ядаж чуулганы танхимдаа нударга зөрүүлэхээ болих өндөр магадлалтай. Гишүүдийг номхотгох хатуухан хуультай болох цаг иржээ.

Э.Мөнгөн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан