Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Хүрэлбаатар: Гадаад төлбөр тооцоогоо цаг хугацаанд нь ямар нэгэн асуудалгүй төлнө

 

Ч.Хүрэлбаатар: Гадаад төлбөр тооцоогоо цаг хугацаанд нь ямар нэгэн асуудалгүй төлнө

"Төсөв-2023" олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр болж байна. Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бодлогын чиглэлийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Тэрээр "2017-2019 онд Монгол Улсын эдийн засаг дунджаар 6.3 хувиар өссөн. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 1.9 хувь өссөн. Оны төгсгөлд 2.6-3 хувийн өсөлт гарна гэдэг тооцоотой байна. Инфляц зорилтот түвшнээс давсан. Цаашид манай улсын эдийн засаг, инфляцад үзүүлэх хамгийн том эрсдэл бол ханшийн эрсдэл гэж үзэж байна. Гол салбаруудын үйлдвэрлэл буурах хандлагатай байгаа. Голлох бүтээгдэхүүний экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрээгүй. Алт цар тахлын өмнөх үеэс найм орчим хувиар давуу байна.

Валютын нөөц 2013 оноос хойших хамгийн доод түвшинд буюу 1.5 тэрбум ам.доллароор буураад байгаа. Гадаад валютын нөөц оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан өнөөдөр 2.8 тэрбум ам.доллар байна. Валютын нөөц өсөх хандлагатай байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд төгрөгийн хугацаанд хоёр удаа огцом цнасан. Төгрөгийн ханш 3372 төгрөг болж оны эхнээс 18 хувиар сулраад байна. Мөнгөний нийлүүлэлт тогтворжиж 27.5 их наядад хүрээд байна. Зээлийн үлдэгдэл сүүлийн хоёр сар буурч байна. Өрхийн бодит орлого буурч байгаа. Хэрэглээ нэмэгдэж байгаа бөгөөд бодит орлого буурч байгаа нь иргэдийн хадгаламжаас тодорхой харагдаж байгаа юм. 

Засгийн газрын гадаад үнэт цаасны үнэ унаж, өгөөжийн түвшин өссөн. Энэ нь цаашид гаргах гадаад үнэт цаасны хүү өндөр болох эрсдэлийг бий болгож байна. Гадаад төлбөр тооцоогоо цаг хугацаанд нь ямар нэгэн асуудалгүй төлнө. 14 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг гурван удаа хямарсан. Энэ удаагийн хямрал хамгийн удаан үргэлжилж байна. Ирэх жил ханшийн эрсдэл хэвээр байна. Засгийн газрын гаргах үнэт цаасны хүү өндөр тогтох эрсдэлтэй. БНХАУ-ын хилийн хязгаарлалтын улмаас ачаа эргэлт удаашрах эрсдэл ирэх онд ч хэвээр байна" гэж хэллээ. 

2023 оны эдийн засгийг хэрхэн төсөөлж буй талаар салбарын сайд дараах мэдээллийг өгсөн юм.

  • Ирэх онд уул уурхайн салбарыг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэнэ. 
  • Төсөв, мөнгөний бодлогоо чангаруулснаар эдийн засаг тогтворжино.
  • Эдийн засгийг төрөлжүүлнэ. Хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэл гэх мэт. 
  • Хөгжлийг хязгаарлагч салбаруудын либералчлалыг хэрэгжүүлж, эдийн засгийг дэмжинэ.
  • Макро эдийн засгийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Экспортын хэмжээг цар тахлын өмнөх түвшинд хүргэж нэмэгдүүлнэ. 
  • Валютын бодит орлого нэмэгдүүлэх багц арга хэмжээг хэрэгжүүлснээс нөөцийг нэмэгдүүлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан