Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Өрнөдийн орнуудын засгийн газар буруутай
2006 онд Кот-д’Ивуар улсад олон мянган хүн аюултай бодисонд хордсоны бурууг Өрнөдийн орнуудын Засгийн газар хүлээх ёстой гэсэн дүгнэлтийг “Amnesty International”, “Greenpeace” гэсэн байгууллага гаргажээ. Тодруулбал, Англи, Голланд улсын Засгийн газар буруутай ажээ. Учир нь, тэднийг аюултай хаягдлыг өөрийн улсаас нууцаар гарган өөр улсын ус, хөрсөнд асган хордуулж байсныг мэдсэн ч, мэдээгүй царайлж өнгөрсөн  гэж үзжээ. 2006 онд “Trafigura” компанийн түрээслэсэн “Пробо Коала” нэртэй усан онгоц 500 гаруй тонн маш аюултай хаягдлыг Кот-д’Ивуар улсын нийслэлээс холгүй асгасны улмаас олон мянган хүн хордсон юм. “Trafigura” компани энэ хэрэгт өөрийгөө хамаагүй гэж мэдэгдсэн ч хордсон хүмүүст нөхөн төлбөр болгож, 134 сая евро төлөөд, өөрсдийгөө буруугүй гэж үзэх саналыг тавьж байсан билээ. Одоогоор хордсон гэх 30 мянга гаруй хүн шүүхэд хандан гомдол гаргаад байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан