Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
“Йогийн хаан” хоол өгдөг жижиг цонхоор шоронгоос оргожээ
“Йогийн хаан” хочтой хоригдол Өмнөд Солонгосын шоронгоос хоол өгөх, ажиглах зориулалттай  15 х 45 см-ийн цонхоор гарч оргосон байна. Өдгөө 50 настай йогч Каб Чой Боку уг нь 165 см өндөр, 50 кг жинтэй юм байна. Шоронгийн хонгилд дох видео камерыг үзсэн мөрдөн байцаагч нь “Тэр яг л наймаалж шиг уян зөөлөн хөдөлж байсан” гэжээ. Тэр шөнө жижүүрлэж байсан гурван цагдаа энэ үеэр унтаж байсан  гэж The Korea Times мэдээлсэн байна.
Оргодлыг зургаа хоног эрсний эцэст өөрийн байшингийнхаа дээвэрт цаасан хайрцганд нуугдсан байхыг нь олсон байна.  Түүнийг шоронд авчраад камерынх нь хаалган дах хоол оруулдаг цонхыг багасгажээ.
Каб Чой Боку өөрийг нь хулгайд хардаж баривчилсан нь хилс гэдгийг ойлгуулах гэж оргосон гэж мэдүүлсэн байна.  Харамсалтай нь “Йогийн хаан” шоронгоос оргосныхоо дараа зээлийн карт, машин хулгайлжээ.
Тэрээр амьдралынхаа 23 жилийг шоронд өнгөрүүлж байгаа юм байна. 22 жилийн өмнө тэр бас шоронгийн автобусны цонхны торон хаалт дундуур гарч оргож байжээ.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан