Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн хээрийн дадлага зургадугаар сараас эхэлнэ

Оюутан цэрэг хөтөлбөр найм дахь жилдээ хэрэгжиж  байна. Энэ жилийн тухайд холбогдох судалгааг хийж, засгийн газрын шийдвэр гаргаснаар 160 оюутан хамрагдах байсныг 1500 болгож нэмэгдүүлсэн юм. 2023 оны оюутан цэрэг хөтөлбөрийн давуу тал нь залуус E Mongolia системээр дамжуулан бүртгэлд хамрагдсан. 4 мянга гаруй оюутан энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан ч

  •    Их, дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутан байх
  •    Голч дүн 2.8 бас түүнээс дээш байх
  •    Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тэнцсэн байх гэсэн шалгуураар 1500 оюутныг шалгаруулсан билээ.

Түүнчлэн шалгарсан оюутнууд хоёр сарын туршид онолын хичээлд хамрагдаад дуусаж байна. Ирэх сараас эхлэн хээрийн бэлтгэлд гарна. Хээрийн бэлтгэл мөн хоёр сарын турш үргэлжлэх юм. Боловсрол, шинжлэх ухааны болон Батлан хамгаалахын сайд нартай хийсэн уулзалтын үеэр залуус Оюутан цэрэг хөтөлбөрийг цаашид тогтвортой үргэлжлүүлэх, тоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах чиглэл өгчээ. Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 6500 орчим цэргийн үүрэгтэн бэлтгэгдсэн байна. Энэ хөтөлбөрт хамрагдаж, их дээд сургуулиа төгссөн залуусын 60 хувь нь төрийн албанд ажиллаж байна.

 
1 Сэтгэгдэл
MASH ih heregtei zuil l dee. Bi hamragdaj baisan. Odoo tsergiin albaaraa vrgejlvvlen officerin bvreldehvvnd oron ajillaj baina
Хамгийн их уншсан