Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
З.Төмөртөмөө хүүхдийн баяраар хийлдэг тоглоомуудыг бүртгэж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан хүүхдийн баярын үеэр зохион байгуулах арга хэмжээ, тэдгээрийн хөтөлбөр, зам хаах чиглэл болон анхаарах зүйлсийн талаар мэдээлэл солилцож, үүрэг, даалгавар өгөх чиглэлээр нэгдсэн хурал боллоо.

Мөн Хүүхэд хамгааллын баг найман байршилд ажиллаж, хүүхдийг төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий AR санамжтай, үйл ажиллагааны хөтөлбөр QR кодтой бугуйвчийг тараах аж.

Түүнчлэн явуулын автобус байршуулж, төөрсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх юм.

Хүүхдийн баярын Ажлын хэсгийн дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө хүүхдийн эрх зөрчигдөх, хүүхэд эрсдэлд өртөхөөс сэргийлж ажиллахыг үүрэг болгов. Мөн дараах үүрэг, даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө. Тухайлбал,

  • Монголын хүүхдийн ордны хойд талаас талбай хүрэх, талбайгаас Шангри-ла худалдааны төвийн чиглэлд баярын парад алхахад аюулгүй байдлыг хангаж ажиллах

  • Хүүхдэд зориулсан хөдөлгөөнт тоглоом болон хийлдэг тоглоомуудыг бүртгэж, хяналт тавьж ажиллах

  • Арга хэмжээний үеэр эрүүл мэндийн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх гурван багийг бэлэн байлгаж, үйлчилгээ үзүүлэх

  • Хүүхдийн баяраар хүүхдийг үнэгүй тээвэрлэх болон Замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж буйтай холбогдуулан нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлд зохицуулалт хийх зэрэг үүрэг чиглэл өгөв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан