Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Бээжин хотод +40 градус давж халжээ

Хятадын хойд хэсгээр өчигдөр цельсийн +40 градус давж халсанаар зургадугаар сарын хамгийн халуун өдөр болж бүртгэгдсэн тухай тус улсын үндэсний цаг уурын алба мэдээллээ.

Бээжингийн өмнөд хэсгийн Нанжиао цаг уурын станцын бүртгэлээр өчигдөр 15 цагт нийслэл хотод 41.1С хүрч халжээ. Энэ үзүүлэлт нь Хятад улс цаг агаарын бүртгэл хөтөлж эхэлсэн 1961 оноос хойш зургаадугаар сард бүртгэгдсэн хамгийн халуун өдөр болж байна. 

Өнөөдөр ч хэт халуун үргэлжлэх тул иргэдийг сэрэмжтэй байхыг сануулан урьдчилан сэргийлэх "улаан дохио"-той өдөр болохыг анхаарууллаа.Ойрын өдрүүдэд Бээжинд агаарын хэм 38-39 градусаас буухгүй аж. Хятадад цаг агаарын сэрэмжлүүлэг хүргэхдээ улаан, улбар шар, шар, цэнхэр өнгийг ашигладаг бөгөөд улаан бол хамгийн өдөр үзүүлэлт юм.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан