Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Говь-Алтайд тарваган тахал илэрч, хөдөлгөөн хязгаарлалаа

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2023 оны зургаадугаар сарын 26-ний 21 цагийн үед Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй, үжил халдвар оноштой өвчтөн иржээ.

Тухайн өвчтнийг тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэж, аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна. 

  • Аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02 цагаас зургаа хоногийн хугацаатай бүрэн хязгаарлалаа.
  • Бугат сумд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж 2023 оны 06 дугаар сарын 27-ны 01 цагаас орох, гарах хөдөлгөөнийг 6 хоногийн хугацаатай бүрэн хязгаарлав.
  • Согтууруулах ундаагаар үйлчлэх худалдах үйл ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 27-ны 02 цагаас 6 хоног түр хориглов.
  • Өвчтөний 1, 2 дугаар хавьтлыг яаралтай олж тогтоон, тусгаарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг даалгав.
  • Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бугат сумын Эрүүл Мэндийн Төвд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, хавьтлын ул мөрийг нягтлан, эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахыг чиглэл болголоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан