Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
"Ламхай нарын хэргийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан"

Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг хүүхэд бэлгийн дарамтад өртсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Уг мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулан, гэмт хэргийн шинжтэй мэдээллийг гомдол мэдээлэл бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн. Тухайн асуудалд хохирсон байж болзошгүй гурван хүүхэд, холбогдсон байж болзошгүй дөрвөн хүүхэд нийт долоон хүүхдийн шүүх шинжилгээний газар дүгнэлт гаргуулахаар хандсан одоогийн байдлаар шинжээч эмчийн дүгнэлт гарсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5 хэсэгт заасны дагуу прокурорын байгууллагын зөвшөөрснөөр нийтэд мэдээлэх боломжтой гэв.

Хэрэгт холбогдсон, хохирсон, хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн хүүхдүүд одоо хаана байгаа вэ?

-Хохирсон байж болзошгүй гурван хүүхдийн нэгээс ар гэрийн хүсэлт гаргасны дагуу цагдаагийн байгууллагын түр хамгаалах байранд байршуулсан. Тухайн хүүхдэд цагдаагийн байгууллагаас эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэргээр хүүхэд хамгааллын бүхий л талын үйлчилгээг үзүүлж байгаа. Хэрэгт холбогдсон дөрвөн хүүхэд хувийн баталгаа гаргуулах, засан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэрэг үйлдсэн байж болзошгүй дөрвөн хүүхдийн талаарх мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрлөөр нийтэд мэдээлэл боломжтой гэж үзсэний хүрээнд мэдээлнэ.

-Шүүх шинжилгээний үйл ажиллагаа хэзээ гарсан бэ?

-Хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд шүүх шинжилгээний дүгнэлт гарсан.

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой юу?

-Дүгнэлттэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-т зааснаар прокурорын байгууллагын зөвшөөрснөөр мэдээлэх боломжтой.

-Төв Гандантэгчэлин хийдэд цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийсэн үү нөхцөл байдалтай танилцсан уу?

-Цагдаагийн байгууллагаас хэрэг гарсан гэх газарт шалгалтын ажиллагаа хийсэн тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд тал бүрээс нь шалгаж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан