Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
НААДАМ: Сүүдрэвчтэй суудлын тасалбар 52,500, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөгийн үнэтэй байна

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт байх авто зогсоолд байрлах автомашины зогсоолын зөвшөөрлийг 2 дахь жилдээ enaadam.mn сайтаар дамжуулан 07 дугаар сарын 01-ний өдөр борлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ жилийн цахим тасалбарын борлуулалтыг e.naadam.mn сайтаар дамжуулан “Шоппи” ХХК нь 2 дахь жилдээ хариуцан зохион байгуулах бөгөөд тус компани нь Монгол Улсад зохион байгуулагдаж буй шоу тоглолтын 80 гаруй хувийг өөрсдийн платформоор дамжуулан борлуулж байна.

Баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар нь эрэлт ихтэй байдагтай холбогдуулан энэ жил серверийг өндөр түвшинд өргөтгөн бэлтгэсэн ба банк болон бусад төлбөрийн системүүдийн ачааллыг буруулах зорилгоор төлбөр төлөх хугацааг уртасгасан нэмэлт хөгжүүлэлт хийгдсэн байна. 

 

 

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар, авто зогсоолд байрлах зөвшөөрөлийн цахим захиалгыг амжилттай гүйцэтгэхэд тустай мэдээллийг хүргэе.

  • enaadam.mn сайт руу захиалга хийнэ. Аль болох өмнө нь урьдчилан хандаж бүртгэл үүсгэсэн байх;
  • 2023 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарыг тусад нь борлуулна.
  • 1 хэрэглэгч нэг өдрийн тасалбараас хамгийн ихдээ 2 ширхэг буюу 2 өдрийн тасалбараас нийт 4 ширхэгийг авах боломжтой.
  • Авто зогсоолд байрлах зөвшөөрлийг 1 хүнд 5 хүртэлх тоогоор авах боломжтой.
  • Тасалбар төлөх хугацаа 1 цагийн дотор тул та яаралгүй төлбөрөө төлснөөр банк болон төлбөрийн системд ачаалал нэмэхгүй хэвийн ажиллах боломжтой.
  • Автомашины зөөвшөөрлийг 1 хүнд 5 хүртлэх тоогоор авахаар зохицуулсан.
  • Тасалбарыг 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор “Монгол шуудан” ХК нь иргэдийн бүртгэлтэй хаягаар болон шуудангийн салбаруудаар хүргэж үйлчилнэ.
  • Сүүдрэвчтэй суудлын тасалбарын үнэ 52,500 төгрөг, сүүдрэвчгүй суудлын тасалбарын үнэ 42,000 төгрөг, авто зогсоолд байрлах зөвшөөрлийн үнэ 21,000 төгрөг бөгөөд үүн дээр хүргэлтийн төлбөр нэмэгдэхийг анхаарна уу.
  • Төлбөр төлөхдөө Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг ашиглах боломжтой.
  • Таны захиалга баталгаажихгүй байх хэд хэдэн шалтгаантай.
    • Таны төлбөр амжилттай болоогүй буюу банкны гүйлгээ, интернэтийн тасалдал зэргээс шалтгаалан төлбөрийн гүйцэтгэл дээр саатал үүсэх.
    • Захиалга баталгаажуулах хугацаа өнгөрсөн.
    • Төлбөр төлөх утгыг буруу оруулсан /дансаар төлсөн тохиолдолд/.
    • Төлбөрөө дутуу төлсөн тохиолдолд баталгаажихгүйг анхаарна уу. Амжилттай төлөгдлөө гэсэн төлөвийг заавал шалгах шаардлагатай.
  • Урьдчилаад enaadam.mn руу нэвтрэн утас, гэрийн хаягийн бүртгэлийг хийлгэсэн байхыг зөвлөж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан