Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Ёс зүйн алдаа гаргасан ачилтын компанийн үйл ажиллагааг зогсоов

Нийгмийн сүлжээнд машин ачих үеэр маргаан дэгдэж, улмаар хутга гарган сүрдүүлж буй дүрс бичлэг цацагдсан. Тэгвэл тухайн ачилтын компанид хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоосон талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. 

ЗХУТ-ийн Авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн дарга С.Бямбасүрэн " Ёс зүйн алдаа гаргасан автомашин ачилтын "Баян Хаяабасу" компанийн үйл ажиллагааг зогсоосон. Уг асуудлаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Эрх бүхий байгууллагын шалгалтын шийдвэр гарсны дараа, дараагийн арга хэмжээг авч ажиллана. Мөн нийт гэрээт компаниуддаа заавал мөрдөх хуулийн хэрэгжилтийг хангаж, ёс зүйтэй ажиллахыг анхааруулж байна. Эдгээр дүрэм, журмыг зөрчвөл гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдье" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан