Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Д.Сумъяабазар: Хот усанд автдаг нь өнгөрсөн хугацааны үр дүн

Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орж, улмаар их хэмжээний ус гудамж талбайд тогтож буй. Нийслэлд одоогоор үерт автсан дуудлага мэдээлэл ирээгүй ч төвийн болон захын бүсүүдэд их хэмжээний ус үерлэж тогтсон нь явган төдийгүй машинтай хүмүүс зорчиход ч хүндрэлтэй байна. Үүнийг иргэд Хотын захиргаа үерийн ус зайлуулах шугам хоолойд хангалттай төсөв санхүү батлаагүйгээс болж байгаа гэсэн юм. Харин үүний хариуд Хотын дарга цахим хуудастаа тайлбар хийж, хот усанд живж байгаа нь түүнээс өмнөх дарга нартай л хамаатай гэжээ.

Тодруулбал, тэрбээр хотод их хэмжээний бороо орох тоолонд авто зам усанд автдаг дүр зураг бол өнгөрсөн хугацаанд сэтгэлгүй, хариуцлагагүй хандаж ирсний үр дүн.

Хотын даргын ажлыг авснаас хойш бороо орсны дараа ус их тогтдог 25 байршил байна гэсэн судалгааг мэргэжлийн байгууллага гаргаж өгсөн. 2020 оноос 17 байршилд ус зайлуулах шугам хоолой шинээр суурилууллаа. Мөн шинэ зам тавихдаа заавал ус зайлуулах шугамтай хийж байна. Асуудлыг үе шаттай шийдэхээр ажиллаж байна гэв. Гэтэл албаны хүмүүс нь төсөв хангалтгүй учраас насжилт өндөр шугам хоолойг засварлаж чаддаггүй бөгөөд жил бүр түр аргалдаг гэдгийг хэлж буй.

 УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ СҮЛЖЭЭГ ДӨРВӨН ТОМООХОН БАЙРШИЛД ХИЙНЭГеодези, усны барилга байгууламжийн ерөнхий инженер С.БАТСАЙХАН: -Улаанбаатар хотын хэмжээнд замын ус зайлуулах шугам сүлжээг дөрвөн томоохон байршилд хийх бөгөөд гадаргын усыг хүлээж авах худгуудыг нэмэх, өргөтгөх ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо зуслангийн бүсийн хоёр байршилд ус зайлуулах шугам хоолойн ажил хийж дуусгаад байна. Мөн Яармагийн зам буюу Буянт-Ухаа хорооллын автобусны буудлын урд талын хэсгийн ус зайлуулах хоолойн ажлыг хийж байгаа. Засварын ажил хийх ус ихээр тогтдог байршлын хувьд:

  • Алтай хотхоны урд хэсэг /жижиг машин гарахааргүй их хэмжээний ус тогтдог/

  • Дүнжингаравын эргэлттэй хэсэг /олон жил их хэмжээний ус тогтож байгаа/

  • Багшийн хөгжлийн ордны урд талын туслах зам

  • Яармагийн авто зам буюу хотын шинэ захиргааны урд талд шинээр шугам тавьж, өргөтгөх ажлуудыг хийнэ.

Хотын хэмжээнд борооны ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ бий. Үүний 70 орчим хувь нь 1970-1980 онд хийгдсэн. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Их тойруу, Сөүл, номын сангийн гудамжууд насжилт өндөр учраас нурах, шугам хоолой ачаалал авахаа болих, лаг, хог их хэмжээгээр хуримтлагдсанаас үйл ажиллагаа нь зогсох эрсдэлтэй болсон.Цаашид нийт 400 гаруй км шугам сүлжээг өртгөх шаардлагатай бөгөөд 370 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан