Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
52 мянган хэрэглэгчийн тогийг тасалж, 33 мянгыг нь сэргээжээ

Нийслэлд орсон олон хоногийн борооны улмаас зургаан дүүрэгт гамшгийн нөхцөл байдал үүсч, Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ.


Туул голын түвшин хэвийн, нэмэгдээгүй хоножээ

Үерийн улмаас зургаан дүүргийн зарим хороо болох Замын цагдаагийн ерөнхий газар, S Outlet худалдааны төвийн орчмоор айл өрх, аж ахуй нэгжүүд усанд автсан, мөн Алтай хотхон орчим үерт автах эрсдэлтэй байсан билээ. Тэгвэл усны түвшин багасч, зарим газруудад далан, хамгаалалтыг бэхжүүлэн ажиллажээ. Тухайлбал, 

  • Хан-Уул дүүргийн 3-р хороо Тэлмэн хотхоны хойд тал Алтай хотхон руу ордог гүүрний орчмын усны түвшин буусан байна.
  • Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ долоодугаар сарын 6-нд гурван байршил буюу Энхтайваны нүхэн гарц, 19-р хороолол “Эрэл”-ийн байр, Баянмонгол хорооллын нүхэн гарцад 110 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа.
  • Энэ үеэр шуудайтай элсээр далан босгож, Энхтайваны нүхэн гарц хэсгийн авто замын 3200 шоо метр /м3/ ус, Баянмонгол хорооллын нүхэн гарц хэсэгт усны помпоор 12 цагийн турш 3600 шоо метр ус соруулав.
  • Мөн 19-р хороолол “Эрэл”-ийн байр орчимд байрлах гаргалгаа хоолойг шороогоор дарж, ойр орчмын хотхон руу ус орох эрсдэлийг багасгаж, усанд автсан байрны хэсэгт шуудуутай элсээр хашлага хийх зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.

Мөн үргэлжилсэн орсон борооны улмаас Туул гол үеэрлэх эрсдэлтэйг албаныхан анхааруулсан билээ. Тэгвэл Туул голын түвшин хэвийн, нэмэгдээгүй хоножээ. Өчигдөр орой Тэрэлж голын түвшин 282 байсан бол глөө 06.00 цагт 254 болж буусан байна. Нийт том жижиг нийлсэн 18 байршилд сэтлэлт хийж, нийт 4,828 ажилтан, алба хаагч 403 техниктэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.  

Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 18 байршилд Нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 4,828 ажилтан, алба хаагч 403 техниктэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Мөн үргэлжилсэн орсон борооны улмаас Туул гол орчим үеэрлэх эрсдэлтэй байгааг албаныхан анхааруулж байна. 

52 мянган хэрэглэгчийн тогийг тасалж, 33 мянгыг нь сэргээжээ

Шуурхай ажиллагааны хүрээнд өнөөдөр /2023.07.07/ өглөөний 08.00 цагийн байдлаар хотын төвийн 5 дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 401 дэд өртөөнд холбогдсон 18690 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байдалтай байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн долдугаар сарын 5-7-ны өдрийн 06:00 цагийн хооронд нийт 1094 дэд өртөө, 52071 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн цахилгаан хүчдэлээс тасалж, 694 дэд өртөө, 33421 хэрэглэгчийн хэрэглээг сэргээгээд байна.

Цаашдаа ус татарч, аюулгүй байдал нь хангагдсан байршлуудыг хүчдэлд залгахад бэлэн байдалд ажиллаж байна. Одоогийн байдлаар хүчдэлээс салгагдсан байршлуудыг тоймловол Сэлбэ, Улиастай, Дунд голын ай сав газрууд байна. Цаашдаа Туул голын ойр орчим нь эрсдэлтэй байдалд байна.

Томоохон хүрээний таслалтуудын байршил:

  • ЧД, СБД-ийн Зуслангийн чиглэл, Хандгайт, Санзай, Хуурай мухар, Гүнт, Шадивлингийн зарим, Салхитын зарим хэсгээр;
  • БЗД-ийн 43-р хороо Натур, С-Оутлетс, 10, 23-р хороо Улиастай голын ай сав дагуу, 34-р хороо Шархад, Эрдэнэтолгой орчмоор;
  • СБД-ийн 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тээврийн цагдаагийн газар, Коёото 32-35-р байр орчмоор;
  • ХУД-ийн 3-р хороо Гэрэлт өргөө хотхон, Дэлгэрэх хотхон, 4-р хороо Ирээдүй хороолол орчмоор;
  • СХД-ийн 9-р хороо Малчины гудамжууд, 26-р хороо Баянбулагийн гудамжууд орчмоор.

УБЦТС ТӨХК нь нийслэлд үер усны гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан үйл ажиллагаагаа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд долдугаар сарын 6-ны 20.00 цагаас долдугаар сарын 7-ны 08.00 цаг хүртэлх ээлжинд 201 ажилтан, 8 механизм, 33 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан