Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Алдаа гаргасан морь бариачийг ажлаас нь халжээ

Алдаа гаргасан морь бариачийг ажлаас нь халжээ

Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар өнөөдөр мэдээлэл өгөв. Тэрээр энэ сарын 11-нд алдаа гаргасан, морь бариачийг ажлаас нь халсан гэв. Мөн морь бариач санамсаргүй алдаа гаргаж, ззэрэгцэн орж ирсэн хоёр үрээний нэгийг барихаар оролдсон нь олон нийтийг төөрөгдүүлсэн гэв.  

Хурдан морины салбар хороо Эрдэнээгийн Улаанхүүгийн хар шүдлэнг түрүүлсэн, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга халзан шүдлэнг аман хүзүүдсэн гэж шийдвэрлэсэн юм.

Энэ шийдвэрийг хоёр уяач хүлээн зөвшөөрсөн байна. Хурдан морины салбар хорооноос энэ нь морь бариачийн буруутай үйлдэл мэт олон түмэнд харагдсан бололтой. Гэхдээ энэ бол санаатай үйлдэл биш. Уяач З.Мэндсайхан шийдвэрээ эргэн харах тухай өргөдлөө өгсөн. Үүнийг үндэслэн Аман хүзүүдсэн уяач Э.Улаанхүүгийн шүдлэнг түрүүлүүллээ гэж тайлбарлав.

1 Сэтгэгдэл
хошуу илүү яваа хар үрээг хааж ирээд л урдуур нь орж барих чинь билээ санатай л тэгнэ биздээ
Хамгийн их уншсан