Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Нээх гоё наадам энэ насандаа үзэхсэн дээ

Ц.ЦОЛМОН (Асса сайтын эрхлэгч, сэтгүүлч)

Наадмын нээлтээ буйдандаа тухлаж байгаад үздэг олны жишиг манай гэр бүлд ч бий. Нээлт эхлээд л гутарч бас мөрөөдөж эхлэв. Бороо шивэрч тайзан дээрх урлагийнхан норох үед алгын чинээ цэнгэлдэхээ дээвэр туургатай болгочих юмсан. Дэлхийд ганц наадмаа дэлхийд таниулж байгаа урлагийнхан цаг агаарын ямар ч  цаг дор зутрахгүй үзүүлбэрээ үзүүлчихдэг бол. Үзэж байгаа нь ч хэцүү харагдах. Бүгд л шүхэр бариатай. Ар өвөртөө харагдахгүй нүд сохолчих гээд хэцүү л байх даа гээд л эсэн бусын тав тух бодож ээ суув.

Оройхон 18:00 цагийн үед  цэнгэлдэхээ тойрч нүд хужирлангаа хуушуур эргүүлчих санаатай Хурд хороолол талаас алхаад оров оо. Цэнгэлдэхийн хашаа залгаад “Сайхан наадаарай” гэсэн “гарчигтай” нэгэн загварын цагаан өнгөтэй хулдаасан асрууд угтав. Өөр өөр хийцтэй ТҮЦ -ээс  дээр юм уу даа. Цаашлаад нүдний шил, бүрх малгай, хөөсөн буу гээд л хүүхдийн янз бүрийн тоглоомны худалдаа. Түрдэг тэргэнд дээрх шорлог хаа сайгүй. Эрүүл ахуй бүр хэддүгээр ч асуудал юм тэр шорлогт. Цаанаа л нэг саарал гундуу ч юм шиг. Үзэх юм ч байхгүй нээлтийн ёслолоос бусдаар бол ундуй сундуй. Уг нь бид дотоод, гадаад жуулчдыг нүд баясгах урлагтай их өвтэй ард түмэнсэн. Миний бодлоор, миний бодлоор шүү. Сайхан наадаарай гэсэн асруудад олон ястны тоглолт, гар урлал , уран нугаралт, монгол ардын, уртын дуу эгшиглэж, монгол бүжиг бүжээстэй, морьтон баатрын үзүүлбэрүүд гээд л монголоороо гоёсон бол.  Ур хийцтэй монгол хувцасны иж бүрдэл, хар бор амьдралтайгаас угалз нарийн хээтэй иж бүрэн тавилгатайгаа  сайхан монгол гэр бас  л догь. Идээ цагаатайгаа, үндэсний хоолтойгоо. Гэрийг урласан эзэд байвал бүр хэлэх  ч үггүй. За тэгээд ястай бүрийн соёлоо дэлгэвэл дэлхий үзээд барахгүй өвтэй дөө бид. Дэлхийд алдраа дуурсгаж яваа “The Hu” хамтлаг дуулж байвал бүр янзтай. Тэр хамтлаг том гээд эх орноосоо том, үнэтэй гээд эх орноосоо үнэтэй байна гэж юу байхав. Монгол наадамдаа өөрийн хандивыг өргөх л ёстой. Наадмын хүндэтгэлийн концерт нь хоёр мянгаадхан хүний багтаамжтай зааланд биш цэнгэлдэхдээ тасалбаргүй болдог бол бүр гоёо. Гэхдээ цэнгэлдэх энд биш Хүй долоон худагтаа ч юм уу. Тэндээ  асар том. Бүр наадмынхаа нээлт, хаалтаа тасалбараар үздэг бус “Гарьд магнай” кино шиг олон талаасаа ард олон ирээд бүчээд үздэг бол чиг. За тэгээд суудал зассан тухтай өнгөлөг Цэнгэлдэхдээ бол гэх бодол төрж явлаа.

2023.07.12-нд бас нэлээн орой Хүй долоог зорилоо. Хаа сайгүй бас л худалдаа, хүүхдийн эсэн бусын тоглоом 10 минутын 5000₮ гэсэн тэгш үнэлгээтэй. Халтайсан хийлсэн гулсуурууд хэд ч байгаа юм. Шуудайтай шороогоор тогтоогоод  мотор дуугарчихсан. Ажиллуулж байгаа хэд нь хэдэн  өдөр гэр бүлээрээ зогсоод бүр ядарчихсан бололтой. Хүүхэд дагасан халтайсан хэдэн тоглоом л энэ наадмын гоёл гэлтэй. Бас  л нөгөө түрдэг тэрэгтэй шорлог. Шороо шуураад байхад ядаж гялгар уут бүтээхчихгүй яав даа гэж бодохоор. За тэгээд л нэг юмыг маш сайн ойлгосон доо. Бид хөгжих, жуулчдыг татах цаг болоогүй юм байна даа гэж. Ер нь наадмаар цэнгэлдэх ч бай, Хүй долоо ч бай оройхондоо очмооргүй. Эзэнгүй айлын эмгэнэл шиг. Түмний наадам болохоос төрийн өндөрлөгүүдийн наадам биш. Тэдний дээл хувцас эхнэр хүүхдийг сошиалаар сэвж суух биш. Үзсэн харсанаа яриад бахдаад барахгүй нээх гоё наадам энэ насандаа үзэхсэн гэж их түгжрээн дунд хөнгөн гуниг сэтгэлдээ тээсээр гэрийн зүг буцлаа.

1 Сэтгэгдэл
Сэрж зүүдэл.амьдралаас тасархай.90 хувь нь улны болчихоод байгааг ойлго.мөрөөдөөд явж бай.
Хамгийн их уншсан