Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
ЦЕГ: Эмнэлгийн дүрс оношилгооны процессор хулгайлсан этгээдийг олж, эмнэлгийн процессорыг ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН

Баяр наадмын өдрүүдээр СХД-ийн Нэгдсэн эмнэлгээс тусгай зориулалтын дүрс оношлогооны процессор хулгайд алдсан талаар нэгэн иргэн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.

Тодруулбал, "Баяр наадмын өдрүүдээр архаг хүнд өвчтэй өндөр настангууд төдийгүй залуучууд ЯТТ тусламж үйлчилгээ авах нь эрс нэмэгдэж, СХНЭ насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний тасаг буюу бидний ярьдагаар сэхээний тасагт яг одоо гэхэд л 10 насан хүрэгчид хүүхдийн сэхээн дээр тусдаа бас хүнд хүүхдүүд үхэл амьдралын зааг дээр тэмцэж байхад энэ залуухан хулгайч эрчимтийн өвчтөнг шинжилгээнд хамруулж байхад өрөөнөөс компьютерийн процессор хулгайлжээ. Аврал эрж эмнэлэгт итгэсэн сандарч тэвдсэн ар гэрийнхэн амралтын өдрөөр дуудагдаж ирсэн эмнэлэгийн ажилчдын ар хударгаар яаж хулгай хийж чадаж байна аа. Энэ тусгай зориулалтын дүрс оношлогооны процессор" хэмээсэн юм.

Тэгвэл СХД-ийн цагдаагийн газар тус этгээдийг олж, эмнэлгийн процессорыг хүлээлгэн өгсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан