Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Улаанбаатарт орсон борооны улмаас нийтийн байрны подволиуд усанд автжээ

Улаанбаатар хотод өнөөдөр 15:00 цагийн орчимд усархаг бороо 20 минут орчим орж, эрчим нь саарсан ч 15:35 цагийн орчмоос буцаж ширүүссэнээр үер бууж болзошгүй байна.

Одоогоор Нийслэлийн Онцгой байдлын газарт бороо орсноос хойш 16 дуудлага ирээд буй аж. Ихэнх дуудлага Баянзүрх, Хан-Уул дүүргээс ирсэн бөгөөд “Байрны подволь усанд автсан. Байрны граж усанд автсан” гэх дуудлага зонхилж байна гэлээ. Нийслэлийн Онцгой байдлын аврагчид дуудлага өгсөн газруудад одоо ажиллаж буй аж.

Улаанбаатар хотын төв хэсгийн авто зам нэлэнхүйдээ усанд автсан байдалтай байна. Борооны ус зайлуулах шугам хангалттай бус, байгаа шугамынх нь 80 хувь шахам ашиглалтын шаардлага хангахгүй болсноос хотын төв хэсэг бороо орох бүрийд усанд автах болсон.

Гэр хороололд ч  амаргүй байдаг ч одоогоор Нийслэлийн Онцгой байдлын газарт энэ чиглэлийн дуудлага ирээгүй байна. Гэхдээ өнөөдөр 10:52 цагт "Баянзүрх дүүргийн 23-р хороо Улиастайн гүүрний дээд талд голд автомашин суусан" гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүн автомашиныг татан гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд зорчиж байсныг аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөө, маргаашдаа төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан