Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Натур төв, Сүхбаатар дүүргийн I хорооны хотхонуудын эрчим хүчийг хязгаарлав

 

 

Улаанбаатар хотод өнөөдөр усархаг бороо орсны улмаас орон сууцны подволь, автомашины граж усанд автсан дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт ирээд байсан юм. Бороо орж байх үед 16 дуудлага ирсэн бол бороо зогссоноос хойш дуудлага нэмэгдсээр 40 гаруй болжээ.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас дарааах сэрэмжлүүлгийг гаргаад байна.

Таны ойр орчимд ил гарсан цахилгааны утас, унаж болзошгүй шон тулгуур байвал өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, УБЦТС ТӨХК-ийн 24 цагийн үйл ажиллагаатай 7004-7004 дугаар болон https://www.facebook.com/ubedn хуудаст цаг алдалгүй мэдээлэхийг зөвлөлөө.

 

Улаанбаатарт орсон борооны улмаас нийтийн байрны подволиуд усанд автжээ

Улаанбаатар хотод өнөөдөр 15:00 цагийн орчимд усархаг бороо 20 минут орчим орж, эрчим нь саарсан ч 15:35 цагийн орчмоос буцаж ширүүссэнээр үер бууж болзошгүй байна.

Одоогоор Нийслэлийн Онцгой байдлын газарт бороо орсноос хойш 16 дуудлага ирээд буй аж. Ихэнх дуудлага Баянзүрх, Хан-Уул дүүргээс ирсэн бөгөөд “Байрны подволь усанд автсан. Байрны граж усанд автсан” гэх дуудлага зонхилж байна гэлээ. Нийслэлийн Онцгой байдлын аврагчид дуудлага өгсөн газруудад одоо ажиллаж буй аж.

Улаанбаатар хотын төв хэсгийн авто зам нэлэнхүйдээ усанд автсан байдалтай байна. Борооны ус зайлуулах шугам хангалттай бус, байгаа шугамынх нь 80 хувь шахам ашиглалтын шаардлага хангахгүй болсноос хотын төв хэсэг бороо орох бүрийд усанд автах болсон.

Гэр хороололд ч  амаргүй байдаг ч одоогоор Нийслэлийн Онцгой байдлын газарт энэ чиглэлийн дуудлага ирээгүй байна. Гэхдээ өнөөдөр 10:52 цагт "Баянзүрх дүүргийн 23-р хороо Улиастайн гүүрний дээд талд голд автомашин суусан" гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүн автомашиныг татан гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд зорчиж байсныг аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөө, маргаашдаа төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан