Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Парисын олон улсын автосалон сэтгүүлчдэд үүдээ нээлээ
Францын нийслэл Парист маргааш ажиллагаагаа эхлэх Олон улсын автосалон өчигдөр орой сэтгүүлчдэд үүдээ нээсэн байна. Олон улсын болон францын хэдэн зуун сэтгүүлч Версалын хаалганы дэргэдэх үзэсгэлэнгийн танхимын 96 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд дэлгэсэн дэлхийн болон европын шилдэг машинуудын эхний үзэгч болжээ. Энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн 20 орны автомашин үйлдвэрлэгчдийн 270 гаруй машиныг дэлгэн үзүүлж байна.
Энэ жилийн хувьд 2008 оныхыг бодвол эдийн засгийн хямралын үед биш авто машин үйлдвэрлэгчдийн хувьд харьцангуй таатай нөхцөлд болж байгаа ч шинжээчдийн үзэж байгаагаар Европ тивд гэхэд л энэ жил машин борлуулалтын хэмжээ өмнөх оноос 6-7 хувь буурах төлөвтэй байгаа юм. Автомашин үйлдвэрлэгчид энэ жил худалдаанд гаргах хамгийн шинэ шинэ сайн машинуудаа тавьсан байна. 2010 оны автосалоныг 1,4 сая хүн үзэж байсан юм. Парисын автосалон маргааш олон нийтэд үүдээ нээж аравдугаар сарын 14 хүртэл ажиллана.



Францын нийслэл Парист маргааш ажиллагаагаа эхлэх Олон улсын автосалон өчигдөр орой сэтгүүлчдэд үүдээ нээсэн байна. Олон улсын болон францын хэдэн зуун сэтгүүлч Версалын хаалганы дэргэдэх үзэсгэлэнгийн танхимын 96 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд дэлгэсэн дэлхийн болон европын шилдэг машинуудын эхний үзэгч болжээ. Энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн 20 орны автомашин үйлдвэрлэгчдийн 270 гаруй машиныг дэлгэн үзүүлж байна. Энэ жилийн хувьд 2008 оныхыг бодвол эдийн засгийн хямралын үед биш авто машин үйлдвэрлэгчдийн хувьд харьцангуй таатай нөхцөлд болж байгаа ч шинжээчдийн үзэж байгаагаар Европ тивд гэхэд л энэ жил машин борлуулалтын хэмжээ өмнөх оноос 6-7 хувь буурах төлөвтэй байгаа юм. Автомашин үйлдвэрлэгчид энэ жил худалдаанд гаргах хамгийн шинэ шинэ сайн машинуудаа тавьсан байна. 2010 оны автосалоныг 1,4 сая хүн үзэж байсан юм. Парисын автосалон маргааш олон нийтэд үүдээ нээж аравдугаар сарын 14 хүртэл ажиллана.



Ц.Хас
0 Сэтгэгдэл




















