Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Д.СУМЪЯАБАЗАР: ЗАМБАРААГҮЙ ГАЗАР ОЛГОЛТ, ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИЛГЫН АСУУДЛЫГ ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газрын албан хаагчидтай уулзлаа. Энэ хүрээнд барилга, хот байгуулалт, стандарт хяналтын салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, санал солилцсон юм.

Хотын дарга Д.Сумъяабазар "Нийслэл хотод тулгамдаж буй томоохон асуудал нь хот төлөвлөлт, хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилттэй холбоотой. Өчигдөр бид хот төлөвлөгч, инженер, архитектурууд болон энэ салбарын эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Цаашид нийслэлийг тэлэх, хөгжүүлэхийн тулд замбараагүй газар олголт, зөвшөөрөлгүй барилгын асуудлыг цэгцлэх, мөн бүх салбарт стандарт норм, дүрэм журмын хэрэгжилтийг хангах нь нэн чухал байна" хэмээв.

Барилга, хот байгуулалт, стандарт хяналтын салбарын албан хаагчид, мэргэжилтнүүдийн зүгээс тулгамдаж буй асуудлуудаа онцолж байлаа. Тухайлбал, хүний нөөцийн хомсдолтой, албан хаагч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах шаардлагатайг хэлж байв. Түүнчлэн энэ салбарт ажиллаж буй албан хаагчдын хувьд мэдээлэл хүртээмжгүй, хаалттай, мөн байгууллага хоорондын уялдаа холбоо сул тул ажиллахад хүндрэл үүсдэг гэж байлаа. Жишээлбэл, аль нэгэн байршил дахь барилга, байгууламжийн техникийн нөхцөл, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн мэдээллийг олон газраас цуглуулах шаардлагатай болдог хэмээн салбарынхан тэмдэглэсэн. 

Хот байгуулалтын салбарын хувьд цаашид тэлэх дүүрэг, дагуул хотыг төлөвлөхдөө өмнөх алдаагаа давтахгүй байх боломжтойг онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, инженер, дэд бүтцээ эхлэн төлөвлөж, тодорхой бүсчлэлийн дагуу хотоо байгуулах нь чухал байгаа юм.

Салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэх, боловсон хүчнийг чадавхжуулах, мэдээллийн нэгдсэн санг бий болгох, хууль журмын өөрчлөлтөд мэргэжилтнүүдийн саналыг тусгах, зөвлөлдөхөд анхаарч ажиллахаа Хотын дарга Д.Сумъяабазар уулзалтын төгсгөлд онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан