Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Түр байранд ирсэн 116 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ

Түр байранд ирсэн 116 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ

Үерт өртсөн болон түр байранд ирсэн иргэдэд Баянзүрх дүүргийн 43 хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа аж. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд иргэдийг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү тээвэрлэн, хэвтүүлэн эмчилж байна.

Энэ талаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний албаны дарга Ш.Мөнхцэцэгээс тодрууллаа. Тэрээр "НОК-ын Шуурхай штаб болон үерт өртсөн иргэд байрлаж байгаа 127 дугаар сургууль дээр нэг баг ажиллаж байна. Тодруулбал, наймдугаар сарын 5-наас хойш гурван ээлжээр гурван баг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар түр байранд ирсэн 116 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн.

Мөн дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүд өндөр настан, хүүхэд, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг гэрээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай хүн бүрд хүрч ажиллаж байна. Өчигдөр 20 гаруй айлаар орж, тусламж үзүүлсэн. Бэртэж гэмтсэн, шархадсан болон оёдол тавиулах шаардлагатай иргэдэд тусламж үзүүлж, нарийн мэргэжлийн үйлчилгээ шаардлагатай иргэдийг эмнэлэг рүү явуулж байгаа.

Манай салбар болох Дарь-Эх нэгдсэн эмнэлэгт төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар тусламж, үйлчилгээ үзүүлж буй. Энд мөн төрөлжсөн нарийн мэргэжлийн буюу дотрын болон гэмтлийн, мэс заслын эмч нар ажиллаж байна. Түүнчлэн үерийн дараах хор уршгийг арилгахаар ажиллаж байгаа 1500 гаруй ажилтан, алба хаагч нарт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ халдваргүйтгэлийг хийж байгаа" хэмээлээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан