Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Олон улсын монголч эрдэмтний XII их хурал эхэлнэ

 

Олон улсын монголч эрдэмтний XII их хурал эхэлнэ

1959 оноос эхлэн Олон улсын монголч эрдэмтний Их хурлыг 5 жилд нэг удаа Монгол Улсад тогтмол зохион байгуулдаг болсон. Нэг удаагийн хуралд дунджаар 30-аад орны 400 орчим эрдэмтэд оролцдог. Олон улсын монголч эрдэмтдийн Их хурал нь оролцогчдынхоо тоогоор ч, хэлэлцэх асуудлын цар хүрээгээрээ ч, тогтмолжсон байдлаараа ч дэлхийн өөр аль ч оронд энэ чиглэлээр болдоггүй том хурал юм.

Олон улсын монголч эрдэмтний XII Их хурал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээлд 2023 оны наймдугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн Их Хурлыг БШУЯ, ЕТГ, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж байна. 12 дугаар их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” нэрийн дор Монголын нүүдэлчдийн түүх, уламжлал, монгол хэл, утга зохиол, нийгэм-эдийн засаг, улс төр, гадаад, дотоод ертөнц, соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг онцлон анхаарна.

Их Хурал таван салбар хуралдаантай.

Салбар 1. Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монголчууд

Салбар 2. Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе

Салбар 3. Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз

Салбар 4. Монголын гадаад ертөнц ба харилцаа

Салбар 5. Монголчуудын соёл: уламжлал ба шинэчлэл

Хурлын эхний захиаг 2023 оны дөрөвдугаар сарын 24-нөөс эхлэн тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 36 улсын 650 гаруй доктороос дээш зэрэгтэй монголч эрдэмтдэд түгээсэн. Их Хуралд 20 орны 307 эрдэмтэд илтгэлтэй.  Их Хурлын нээлтэд гадаад, дотоодын 750 гаруй оролцоно.

Мөн энэ удаагийн Их хурал нь монгол судлалын залуу үеийг дэмжин Залуу Монгол судлаач дэд салбарыг докторын түвшний судлаач нарт бий болгож, нийт 59 залуу монгол судлаачид илтгэл тавина.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан