Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Маргааш НӨАТ-ын сугалааны азтанууд тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш буюу наймдугаар сарын 23-нд 13:00 цагаас ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулагдана.

2023 оны долдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Дархан-Уул аймаг 10.7%, Орхон аймаг 9.6%, Дорнод аймаг 7.7% Өмнөговь аймаг 7.1% байсан бол хамгийн бага нь Говь-Алтай аймаг 1.7% байжээ.

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар нэмэгдүүлэн олгодог юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан