Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Д.Сумъяабазар: Метрог нисэх онгоцны буудлын хурдны замаас 7-н буудал хүртэл явуулахаар төлөвлөсөн

   Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн төлөөлүүдтэй уулзлаа. Энэ үеэр нийтийн тээврийн хүртээмж бусад асуудлаар тодрууллаа. 

- Нийтийн тээврийн хүртээмж цэгцэлж, сайжруулахтай зэрэгцэн Метроны болох талаар хөндөгдөж байна?

- Метротой болох асуудалд шийдэл, гарц, санхүүгийн схем мэргэжлийн компаниудтай ерөнхий хэлэлцээр хийсэн. Эхний ээлжинд 1.5 тэрбум ам.доллараар хийж хэрэгжүүлнэ. Метрог 2 сая дөхөж буй Улаанбаатар хотод зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай. Цаашид хөрөнгө, санхүүгийн схем дээр бодно. Тэгэхгүйгээр шууд метро байгуулна гэдэг хэцүү. Зорилго болгон дэвшүүлж ажлын хэсэг хэлэлцээрт оруулахаар бэлтгэж байна. Ер нь Улаанбаатар хотын утаа, нийтийн тээвэр, орон сууцны бодлого, эрчим хүчний дутагдал, дулаан, цахилганы эх үүсвэрийн дутагдал, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр, зам байгууламж зэргийг цогц байдлаар шийдэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоолын төслийн өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Эхний лайн бол шинэ нисэх онгоцны буудлын хурдны замаас хотын төв, хойш 7-н буудал руу чиглэхээр төлөвлөж байна. Метрог газар доогуур явуулах төлөвлөлтийг бэлдэж байна. ТЭЗҮ дээр 1.5 тэрбум ам.доллар метроны эхний лайныг оруулж ирсэн.

- Санхүүжилтийг нь хэрхэн шийдэх вэ?

- Улсын төсөв, зээлээр санхүүжихгүй. Харин хүрэн нүүрсний талбайд хайгуулж хийж, үүний үндсэн дээр ордын нөөцийг бий болгож уурхайг Улаанбаатар, Дорноговь аймаг хамтран ашиглах чиглэлээр явна. Хөрөнгө оруулалтаа хүрэн нүүрсээрээ авна гэсэн үг. Хот баталгаа гаргахгүй, нийслэлийн төсвөөс мөнгө гаргахгүй. 

- Нийтийн тээврийн чанар хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

- Бид томоохон шийдэл гаргахгүйгээр урагшлахгүй. Ялангуяа автобус баазуудтай холбоотой шүүмжлэл их гарч байна. Бодит байдлыг л хэлэх ёстой. Иргэд  шүүмжлэлтэй ханддаг. 2007 онд 60 хувь үйлчлүүлж байсан иргэд 2022 онд 34 хувь хүртэл буусан. Яагаад техникийн бүрэн бүтэн байдал, цэвэр цэмцгэр байх асуудал орхигдоод байгаа вэ. Би эдгээр хувийн хэвшлүүдтэй хатуу хариуцлага ярина. Хуучин автобусаа цаашид нэмэх үү. Шинээр евро стандартыг нэмэгдүүлэх үү гэдэг дээр ярилцаад евро стандарт нь иргэдийн ая тухтай байдал, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж үзсэн. 

- 2022 онд Казакстаны төлөөлөлтэй уулзаад нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийнэ гэхээсээ илүүтэйгээр засварын үйлчилгээг нэвтрүүлэхээр санал солилцож байсан. Энэ талаар? 

- Засвар үйлчилгээ үзүүлье гэдэг санал дэвшүүлбэл дэмжинэ. Улаанбаатар хотын зүгээс хориглосон зүйл байхгүй. Ер нь 6 жилээс дээшээ автобус явахад хүндрэлтэй. Бид үнэн байх ёстой. Үнэн байхын тулд шударгаар байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэхийн тулд төсөв мөнгө зарцуулна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан