Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Өнөөдөр зах худалдааны төвүүд амарч, талбайд хоолны газар ажиллана

"Автомашингүй өдөр"-өөр төвийн дөрвөн дүүргийн 12 зах, худалдааны төв амарна.

Тодруулбал, “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Дүнжингарав”, “Барс”, “Баянзүрх”, “Баянзүрх-2”, “Ханталст” худалдааны төв, “Өгөөмөр” зах, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй.

Мөн Сүхбаатарын талбайд халуун хоол, хүнсээр таван асар, явуулын хоолны 13 газар иргэдэд үйлчилнэ.

Түүнчлэн урлагийн тоглолтууд, спортын арга хэмжээнүүд, дугуйн парад болохоос гадна аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж ажиллана. 5-10 насны хүүхдүүдийн дунд талбайн шохойн зургийн уралдаан, дугуйн уралдаан, дартсын тэмцээн, шагайн наадгай, шатрын тэмцээн болно. Цэнгээнт бүжгийн “Улаанбаатарын залуучуудын цэнгүүн” үзүүлэх тоглолтууд болох юм.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газар зургаан цэгт ажиллана. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд, Сүхбаатар дүүрэг Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх талбайд, Баянзүрх дүүрэг Бөхийн өргөөний өмнөх талбайд ажиллах юм. Харин Хан-Уул дүүрэг Драмын театрын өмнөх талбайд, Сонгинохайрхан дүүрэг 45 дугаар сургуулийн өмнөх талбайд, Баянгол дүүрэг “Бөмбөгөр” худалдааны төвийн өмнөх талбайд ажиллаж, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулна.

Мөн иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн үзэсгэлэн, худалдаа үйлчилгээ, сургуулийн сурагчдын дунд “Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын тэмцээн болохоос гадна төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан