Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
ӨМНӨГОВЬ АЙМАГТ УЛААН ЗАГАЛМАЙН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ БЭХЖҮҮЛЭХ, ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

Өмнөговь аймгийн Улаан Загалмай Хороо, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар хамтран Улаан Загалмайн үнэт зүйл, шинэлэг арга туршлагад тулгуурлан хүүхэд, залуучуудын манлайллыг хөгжүүлж, үйл ажиллагааг идэвхжүүлэн тогтворжуулах, төрийн байгууллагууд болон Улаан загалмайн хамтын ажиллагаанд тулгуурлан төрдөө нэмэлт хүч болж ажиллах зорилгоор сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус хөтөлбөрт ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургууль, Политехникийн коллеж болон Даланзадгад сумын ЕБС-иудаас сонгогдсон 135 сурагч хамрагдаж, үе тэнгийнхэндээ хүмүүнлэг, энэрэнгүй үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцоно.

Энэхүү хөтөлбөр нь 2024 оны 3 дугаар сар хүртэл хэрэгжинэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан