Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 384 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл илэрхийлж, сүлдэт хуурыг цэнгүүллээ.

Тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан гэж үздэг. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэ үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлахаар тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл илэрхийлдэг уламжлал тогтсон юм. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд, нийслэлийн нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, ажилтан албан хаагчид оролцлоо.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “…1639 онд Өндөр гэгээн Занабазарыг шарын шашны тэргүүнээр өргөмжлөн Өргөө байгуулан өгснөөс хойш өнөөдрийн Улаанбаатар хот үүсэж байгуулагдсан түүхэн үйл явдлыг бид өвлүүлэн мэдүүлж, сурталчлан таниулах ёстой. Өв уламжлалаа таниулах, үр хойчдоо өвлүүлэх, хадгалуулах, хамгаалуулах зорилгын үүднээс бид жил бүр Нийслэлийн шав тавьсан дурсгалт газар болох “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуураа цэнгүүлдэг уламжлал тогтсон. Энэ бол Монгол Улсын нийслэл хотоо үүсэж байгуулагдсан өдөрт нь хүндэтгэл үзүүлэхийн сацуу хойч үедээ сануулан захиаслаж байгаа нэг хэлбэр юм. Нийслэлийн иргэддээ нийслэл Улаанбаатар хот үүсэж байгуулагдсаны 384 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе” гэлээ.

Мөн нийслэлийн өдөр буюу өнөөдөр гал голомтоо бадрааж, хуримаа хийж буй залуу хосод нийслэлийн удирдлагууд баяр хүргэлээ.

Үргэлжлүүлэн нийслэлийн төв  талбайд Монгол Улсын төрийн далбаа, нийслэлийн далбааг  мандуулж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан