Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Далай лам Монголын шинэ хамба ламд баяр хүргэн, захидал илгээжээ

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Монголын Гандантэгчэнлин хийдийн шинээр сонгогдсон хамба лам, гэвш Жавзандоржид хандан шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, захидал илгээжээ.

Дээрхийн Гэгээнтэн захидалдаа Дарма буюу дээдийн ном нь хүчирхийлэлгүй, энэрэн нигүүлсэхүйд үндэслэсэн учраас хүн төрөлхтний сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах асар их нөөц бололцоотой гэж тэмдэглэжээ. Гэвч судалж, дадлага болгох замаар энэ нь бодит болно гэдгийг онцолсон байна. Мөн буддын шашны сургаалыг номлохдоо сонсож буй хүмүүсийн авьяас чадвар, хандлагыг анхаарч үзэх нь чухал гэж нэмж тэмдэглэсэн байна.

Насан өндөр болж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй гавж Дэмбэрэлийн Чойжамцад хандан илгээсэн захидалдаа "Таны Бурхан Багшийн сургаалыг судлах арга барил, сурсан зүйлийнхээ талаар эргэцүүлэн тунгааж бясалгах, түүнийгээ сурталчлан таниулдаг арга замыг биширч байна" гэжээ. 

Дээрхийн Гэгээнтэн мөн хамба лам Д.Чойжамцыг утга учиртай амьдарч ирсэн бөгөөд олон жилийн турш өөрийн дотны найз хэмээн үзэж ирснээ бичсэн байна. Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн хоёр хамба лам хоёуланд нь залбирч, сайн сайхныг хүсэн ерөөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан