Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Утааг бууруулахын тулд нийслэлээс 80 мянган зуух тараана гэв

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг утааг бууруулахын тулд нийслэлээс гэр хорооллын айлуудад зуух тарааж ашиглуулна гэдгийг мэдээлсэн. Тодруулбал, амьжиргааны түвшнээс доогуур, зуух нь асуудалтай 70-80 мянган айл өрхөд нэн яаралтай давхар шатлалтай, шүүлтүүртэй зуухыг ашиглуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх шатанд явж байгаа гэсэн юм.

Ингэснээр амьжиргааны түвшин доогуур, утаа их ялгаруулж буй зориулалтын бус пийшин зуухтай айлуудыг эхний ээлжид төсөлд үе шаттай хамруулах аж.

2022 онд угаарын хийд хордсон 457 дуудлага бүртгэгдэж, 26 хүн угаартаж нас барсан. Гэтэл энэ оны дөрөвдүгээр улирал эхлээгүй байхад тус тоо тав дахин өсөөд буй. Тодруулбал, он гарснаас хойш эхний есөн сарын хугацаанд улсын хэмжээнд угаарын 1974 дуудлага бүртгэгдсэн бөгөөд үүнээс нийслэлд 1896 нь ирсэн байна. Тиймээс угаарын хийд өртөх эрсдэлээс сэргийлж тус хийг мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүд зайлшгүй тавих шаардлагатайг албаныхан өнгөрсөн сард онцолсон.

Учир нь хүн угаарын хийг амталж, үнэрлэж мэдэхгүй болохоор зайлшгүй төхөөрөмж байх шаардлагатай.

Тоон дүнгээс харвал 200 гаруй мянган өрхийн 60 мянга орчимд нь л тус төхөөрөмж үлдсэн байгаа аж. Энэ оны тухайд агаарын бохирдлыг бууруулахад 23 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ дотор төхөөрөмж авах мөнгө багтсан байна. Харин дээрх хэрэгжүүлж эхэлж байгаа төсөл хөтөлбөрийн санхүүжилт тус төсөвт туссан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Ямартай өвлийн эд хүйтэн эхлэхээс өмнө нэн ядуу өрхүүдэд эхний ээлжид зуух тараах ажил өрнөх нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан