Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
УИХ-ын цахим хуудсыг шинэчилжээ
УИХ-ын шинэчилсэн цахим хуудсын нээлт өчигдөр боллоо. Цахим хуудсын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтсийнхэн оролцсон юм. УИХ-ын дарга З.Энхболд цахим хуудсын нээлтийн үеэр “УИХ төрийн байгууллагуудаас хамгийн нээлттэй байгууллага болж ажиллана” гэдгийг онцолж байлаа.
УИХ-ын 1996 оноос эхлэн өөрийн гэсэн цахим хуудас ажиллуулж эхэлжээ. Олон улсын парламентын холбоонд бүртгэлтэй parliament.mn домайн хаягийг ашигладаг. Энэ цахим хуудсыг УИХ-ын бүрэн эрхийн хугацаатай холбоотойгоор шинэчлэн сайжруулж ирсэн аж. Өчигдөр нээлтээ хийсэн цахим хуудас нь шинэчлэгдсэн тав дахь хувилбар юм байна. Энэ удаад дээрх цахис хуудастай хамт УИХ-ын Тамгын газрын цахим оффисийн системийг программчлалын хувьд бүрэн шинэчилснээс гадна УИХ-ын гишүүд, Байнгын хороод, Тамгын газрын хэлтэс, албад тус бүрдээ дэд цахим хуудастай болох боломж бүрдүүлжээ. Цахим хуудсаар санал асуулга явуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх, “фэйсбүүк”, “твиттер”-тэй холбосон учир хууль тогтоох үйл ажиллагааны тухай мэдээ мэдээллийг олон нийтэд шуурхай түгээх боломжтой аж.

0 Сэтгэгдэл