Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы үеэр нийт гишүүн орны олонхын саналаар Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн ОУЭШ-ийн шүүгчээр сонгогдов.

Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр монгол хүн анх удаа сонгогдож байгаа бөгөөд эхний санал хураалтаар Д.Эрдэнэбалсүрэн ганцаараа 81 орны санал авсан байна. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас Д.Эрдэнэбалсүрэнг Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид нэр дэвшүүлж, бүхий л хугацаанд дэмжин ажилласан бөгөөд шүүгч Ц.Цогт Улсын дээд шүүхийг төлөөлөн ажлын хэсэгт оролцон ажиллаж байна.

Монгол Улсаас Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид гурав дахь удаагаа өрсөлдөж байгаа, өмнөх сонгуулиудад хуримтлуулсан туршлагад үндэслэн ажилласан нь ийм үр дүнд хүргэжээ. Олон улсын эрүүгийн шүүхэд Монголын шүүгч өрсөлдөн сонгогдоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажил ихээхэн нөлөөлсөн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын дээд шүүх, Гадаад харилцааны яам, НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газар, Брюссель дэх Элчин сайдын яам болон бусад холбогдох байгууллагууд томоохон үүрэг гүйцэтгэлээ.

Чуулганаар Олон улсын эрүүгийн шүүхийн нийт зургаан шүүгчийг сонгох бөгөөд хоёр дахь санал хураалтаар Румын улсын шүүгч олонхын санал авсан бол үлдсэн орон тоонд БНСУ, БНФУ, БНЧУ, Буркина Фасо, Словени, ХБНГУ, Умард Македон, Эстони, Мадагаскар, Тунис зэрэг улсаас нэр дэвшигчид өрсөлдөж, санал хураалт явагдаж байна.

Нью-Йорк хотноо 12 дугаар сарын 4-14-ний өдрүүдэд болж байгаа уг  чуулганд манай улсаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд чуулган үргэлжилж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан